Бид тоймлоё, Та унш

2020.04.08 Лхагва                               3°C  2,780 Эд мал арвидна

Чухлыг тоймлоё 

Коронавирусын халдвар авсан дахин хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Эрүүл мэндийн яамнаас  ээлжит мэдээллээ хийлээ.  Коронавирус илэрсэн 15 иргэнээс өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарч байгаа тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.  Тэдэнд таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан байна.  Цаашид сувиллын газарт хяналтаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд шинжилгээ авна. Түүнчлэн франц иргэний бие сайн байгаа гэнэ. Түүний ажилладаг "Бадрах энержи" компани эмч, ажилтнуудад зориулж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлажээ.. Энэ хандивыг эмч ажилчдадаа цалин дээр нь жигд хуваан урамшуулал болгож өгөхөөр болсон байна.

 

Шинжилгээ хийх өрөө нэмэгджээ

ХӨСҮТ-д Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдлээ. Өмнөд Солонгосын "Сэжүн" компани, ЭСЯ-наас 3000, Хятад 5000 оношлуур хандивласан байгаа. Ингээд оношлуурын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан үйлчилгээгээ өргөжүүлж байна гэлээ.  Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс шинжилгээ авч, хяналтын шинжилгээ хийж байгаа юм байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй байгаа юм.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээнд, Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, тусгаарлагдсан 182, тандалтын шугамын 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нийт 222 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ.  Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтад байна” гэлээ.


 

Дахиад нэг чухал шийдвэр

Японы сүмогийн холбооноос тавдугаар сарын болон долдугаар сарын башёг хойшлуулах шийдвэр гаргажээ. Ингэснээр зуны тэмцээн Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд тавдугаар сарын 24-нд эхэлж, зургадугаар сарын 7-нд өндөрлөх болов.

Харин Нагояд болох башёг долдугаар сарын 19-нд эхлүүлж, наймдугаар сарын 2 хүртэл явуулах ажээ. Японы нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хоёр башёг 14 хоногоор хойшлуулах болж байна. Өдөр хойшлохоос гадна цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зуны башёг үзэгчгүйгээр зохион байгуулах бүр цуцлах шийдвэр ч гаргаж магадгүй аж. 


 

Япон улсад онц байдал зарлалаа

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр тус улсын хүн ам төвлөрсөн бүс нутгуудад онц байдал зарлалаа.Коронавирусын тахлыг хязгаарлах зорилготой энэ арга хэмжээ  тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэл Токио хот болон бусад зургаан мужийг хамарч байна. Энэ нь ойролцоогоор Японы хүн амын 44 хувийг хамарна гэсэн үг юм. Онц байдал зарласнаар эрх баригчид хувь хүмүүсийг гэрт нь хорих, бизнесийн үйл ажиллагааг зогсоох эрхтэй болж байна.“Хамгийн гол нь иргэн бүр одооноос үйлдлээ өөрчлөх юм. Хэрвээ бид бүгдээрээ бусад хүмүүстэй харилцахаа ядаж 70 хувь, болж өгвөл 80 хувь багасгаж чадвал халдварын тоо хоёр долоо хоногийн дотор дээд хэмжээндээ тулах юм” гэж Абэ телевизээр хийсэн мэдэгдэлдээ тайлбарлажээ.


  • Бүгд Найрамдах Унгар Улсын Гедеон Рихтер НХН болон Европын эмийн агентлагийн судалгаагаар “Эсмия” /улипристал ацетат/ 5мг шахмал эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул судалгааны эцсийн дүн гарах хүртэл тус эмийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг Европын эмийн агентлагаас 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр гаргажээ. Үүний дагуу Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Эсмия” эмийг дотоодын зах зээлээс буцаан татан авалт хийгээд байгаа аж.

Таны Сонорт 


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын автозамыг найм хоног найм хоног хязгаарлана.

Өдрийн тойм Статистик 


 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр