Бид тоймлоё, Та унш

2020.01.27 Даваа                        -6°C 2,749.24 Эд мал баялаг төгөлдөр болно

Чухлыг тоймлоё 


Сургууль, цэцэрлэгийг хаалаа 

Коронавирусийн тархалттай холбоотойгоор их сургууль, ЕБС, МСҮТ, сургалтын төвүүд, цэцэрлэгийг 3/2 хүртэл хаалаа. Мөн хугацаанд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. Карантилсан хугацаанд онлайн хичээл явуулах ба вирусийн халдвар одоогоор Монголд бүртгэгдээгүй ч хурдацтай тархаж байна. 

Вирусийн тархалтын тухай, 

Өчигдрийн байдлаар коронавирусээр халдварласан 56 хүн нас барж, 2000 орчим хүн өвчлөөд байна. Улмаар Хятадын 8 хотод хөл хорио тогтоож, Цагаан сарын үйл ажиллагааг цуцалсан юм. Мөн Вьетнам, Сингапур, Европт анхны өвчлөл бүртгэгдээд байна. 

ДЭМБ юу гэв? 

ОУ-ын онц байдал зарлах шаардлагагүй, зөвхөн Хятадад үүссэн онц байдал гэв. Харин манай улс Хятадтай хиллэдэг учир хилийн хяналтаа сайжруулахыг ДЭМБ зөвлөсөн юм. Уг вирусээс сэргийлэхийн тулд гараа тогтмол угааж, маск зүүхээс гадна амьтны мах идэхгүй байхыг анхаарууллаа.


Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү? 

Энэ 7 хоногт УИХ шийдвэрлэнэ. Ямартай ч Халдашгүй байдлын дэд хороо түдгэлзүүлэхийг дэмжсэн ба МАН-ын дарга, ЕС У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг зөвлөжээ. Н.Номтойбаярыг ХНХЯ-ны сайд байхдаа бусдад давуу байдал олгосон болон Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотойгоор шалгаж байна. 


Дэлхийд тохиох 4 аюул 

НҮБ-аас дэлхийн 4 аюулыг нэрлэлээ. Үүнд, дэлхийн дулаарал, шударга бус глобалчлал, геополитикийн маргаан, технологийн сөрөг тал багтсан байна. “Хүн төрөлхтөн байгалийн эсрэг дайн зарласан. Үүнийхээ хариуг маш аймшигт хэлбэрээр хүртэж байгаа” гэж НҮБ-ын нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлжээ. 


Австралийн түймэр дэлхийн дулааралд нөлөөлнө

Энэ онд атмосферийн нүүрсхүчлийн хий 10%-р нэмэгдэнэ гэж судлаачид дүгнэжээ. Үүний 2% нь Австралийн түймрээс шалтгаалах ба нүүрсхүчлийн хий 414.2 ppm болох гэнэ. Нүүрсхүчлийн хий 450 ppm-ийг давбал цаг агаар 2 градусаар дулаарах эрсдэлтэй байна. 

Таны сонорт


Image result for fashion icon Энэ онд тренд болох хувцас загвар.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр