Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 4.8 саяд хүрээд байна. Манай хойд хөрш ОХУ-д  коронавирусний тархалт эрчимтэй нэмэгдсэн хэвээрээ байгаа юм.

Өчигдөр буюу ням гарагт тус улсад 9709 шинэ тохиолдол батлагдсанаар халдвар авсан хүний нийт тоо 281,752 боллоо.

Тус улсын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга коронавирус улс даяар тархлаа хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусний улмаас нас барсан хүний тоо 2631 байна.

Цар тахлын халдварын төв болсон Москва хотод иргэдэд эсрэг бие үүссэн эсэхийг баасан гарагаас эхлэн шинжилж эхэлжээ. ОХУ коронавирусний тархалтаар АНУ-ын дараа буюу хоёрдугаарт бичигдэж буй юм.

Р.Гэгээ