Бид тоймлоё, Та унш

2020.02.28 Баасан                                          -5°C 2,760.89 Эд мал арвижна

Чухлыг тоймлоё 


Эрсдэлтэй иргэдийг тогтоов 

Улсын хэмжээнд 771.805 иргэн коронавирусийн халдварт өртөх эрсдэлтэй байгаа нь тогтоогджээ. Жнь: 400 мянган ахмад настан, 350 мянган архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, 4000 хорт хавдартай иргэн байна.

Дорноговь, Өмнөговьчууд!!!

Хэрэв коронавирус Монголд орж ирвэл Дорноговь, Өмнөговьд тархах эрсдэл маш өндөр, Булган дунд, бусад аймагт өндөр гэх дүгнэлт гарчээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хэлснээр манай улс коронавирусийг оношилж чадах ч эмчилгээ нь төвөгтэй, зардал их гэнэ. 

Тойм 

ЗГ-аас коронавирусээс сэргийлэх ажилд зориулан ₮6.5 тэрбумыг нэмж баталсан юм. Одоогоор 160 гаруй хүнийг тусгаарлан тандалт судалгаа хийж байгаа ба Япон, Солонгос, Италиас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна. 


Ерөнхийлөгч коронавирусийн голомтод

Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчилж, Ши Жинпин, ерөнхий сайд Ли Көцян нартай уулзлаа. Энэ үеэр Ши Жинпин тахал гарсны дараа Хятадад айлчилсан анхны төрийн тэргүүн гэдгийг дурдаад, Монгол найрсаг хөрш гэдгээ дахин баталлаа гэжээ. Ерөнхийлөгчтэй хамт 10 гаруй хүн явсан ба тэднийг Монголд ирмэгц 14 хоног тусгаарлана. 


Автобус явах цагийн хуваарь 

Хөл хориог 3/3 хүртэл сунгасан тул Налайх, Шаргаморьт зэрэг хот орчмын чиглэлийн автобус 06:00-10:00, 17:00-21:00 цагт явж байна. Харин хот доторх автобус цөөн тоогоор, ердийн цагийн хуваариар үйлчилнэ. Хэдийгээр хөл хориог сунгасан ч ЭМ-ийн шалтгаан, ар гэрийн гачигдал, тусгай үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг хот хооронд зорчихыг зөвшөөрнө. 


Коронавирус дэлхий даяар тархлаа 

Коронавирус Антарктидаас бусад тивд бүртгэгдэж, халдварласан хүний тоо 81412 боллоо. Вирусийн халдвараас болж Ази, Европын орнуудын зах зээл унаж байна. Жнь: Хонг Конгийн ЭЗ зогсох эрсдэлтэй болсон тул ЗГ нь 18-с дээш насны иргэн бүрт $1200 өгнө гэв. Мөн 2 сая иргэний татварыг 50% бууруулж, 200 мянган түрээсийн байрыг 2 сар үнэгүй болгожээ. 


Энэтхэгт шашны мөргөлдөөн болж байна

Энэтхэгийн удирдагч Капил Мишра гудамжинд цугласан лалынхныг тарахыг шаардсанаас болж Хинду болон лалынхны дунд мөргөлдөөн үүсээд байна. Мөргөлдөөн 5 дахь өдрөө үргэлжилж байгаа ба 3 сүм шатаж, 200 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, 24 хүн нас баржээ.

Таны сонорт


Эфирийн тос ашиглаж ханиаднаас сэргийлэх тухай. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр