Италийн шигшээ болон “Ювентус”-ын хамгаалагч Жоржо Кьеллини 2014 оны ДАШТ-ий Уругвайтай хийсэн тоглолтын үеэрх явдлын тухай дурсан ярьжээ. Тухайн тоглолтод Луис Суарес мөрийг нь хазаж, үүнийхээ төлөө дөрвөн сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулсан.

“Луис Суаресийн үйлдлийг би биширдэг гэж хэлж болно. Хэрвээ тийм үйлдлүүд гаргадаггүй бол тэр жирийн л нэг тоглогч болчихно шүү дээ. Тэр явдалд ч гэсэн нэг их гайхаад, цочирдоод байх юм үнэндээ байхгүй. Тоглолтын турш Каваниг “барих” үүргээ биелүүлж, бид хоёр бие биентэйгээ ноцолдоод таарсан. Гэтэл гэнэт хэн нэгэн мөрнөөс хазчихдаг юм. Тийм л юм болсон. Суарес тэмцлийн ийм тактиктай хүн. Минийхтэй адилхан гэж хэлж болно.

Бид хоёр энэ талаараа төстэй болохоор Суарес надад таалагддаг. Тоглолтоос хойш хэдэн хоногийн дараагаар би түүн рүү утасдаж “Уучлалт гуйх хэрэггүй ээ” гэж хэлж байлаа. Би ч гэсэн заримдаа *** шиг байдаг. Түүгээрээ бахархдаг хүн. Энэ мэт спортын хор шар бол тоглолтын нэг хэсэг шүү дээ. Ямартай ч энэ бол жүжиглэж унах зэргээр шүүгчийг хуурахаас хамаагүй дээр. Ер нь өрсөлдөгчөө яаж ийж байгаад давж гарахын тулд сэтгэх ёстой болдог юм” хэмээн Кьеллини өгүүлжээ.

Р.Гэгээ