ЭМЯ-аас иргэд айж сандрахгүй тайван байж, гараа сайн угааж, маскаа тогтсол зүүж, дархлаагаа дэмжихийг уриаллаа. 

Мөн коронавирус илэрсэн мэдээг сонсоод эмнэлэг дээр бөөгнөрөл үүсэж байгаа тул  эхний ээлжид гэртээ 14 хоног тусгаарлаж, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл 100, 103 утсанд мэдэгдэхийг зөвлөж байна. 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэдээлснээр Москва-Улаанбаатарын нислэгээр 59 зорчигч ирснээс ХӨСҮТ-д нэг хүнийг тусгаарлаж, ажиглалтад таван хүн, Асралт мед эмнэлэгт 26 хүнийг тусгаарлажээ. 

Үүнээс гадна Турк-Улаанбаатарын нислэгээр 175 зорчигч ирсэн бөгөөд одоогоор үзлэг шинжилгээ хийж байна.

Харин Сүхбаатар боомтоор Дарханд ирсэн галт тэрэгнээс 25 хүнийг тусгаарласан ба улсын хэмжээнд 514 хүнийг тусгаарлажээ.