Бид тоймлоё, Та унш

2018.12.26 Лхагва                            -25°C   2,642.01  Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё


М.Энхболдыг огцруулах жагсаал 12/27-нд болно

Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын 5 гишүүн УИХ-ын даргыг 48 цагийн дотор огцрохыг шаардлаа. Хэрэв огцрохгүй бол тэд иргэд, ТББ-тай хамтран Пүрэв гарагийн 11:00 цагт Чингисийн талбайд хувьсгалт жагсаал хийнэ гэв.

60 тэрбумын бичлэг үнэн!

Төрийн албыг наймаалцаж буй бичлэг үнэн ч хэрэгжсэн эсэх нь нотлогдоогүй гэж АТГ өчигдөр мэдэгдэв. Гэвч 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цацагдаж шуугиан тарьсан 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэх дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гаргаснаар Прокурор хэргийг тухайн онд нь хаасан юм.

М.Энхболд огцорвол яах вэ?

Мэдээж УИХ шинэ спеакерийн эрэлд гарна. Харин бойкот зарласан гишүүд хэлэхдээ, “Ганцхан М.Энхболд огцорсноор шударга бусын хонгил нурж, гацаанд орсон хууль тогтоомж өөрчлөгдсөнөөр төр ил тод шударга болно” гэв. Ямартай ч жагсаалд “манлайлагч” Ж.Батзандан тэргүүтэй гишүүд идэр 9-н хүйтнээр 90 оны салхийг сэвэлзүүлэх бололтой.


ЖДҮ-с болж огцрох гишүүд хэн бэ?

ЖДҮ-н зээлтэй холбоотойгоор 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас Прокурорт хүргүүлжээ. Эдгээр гишүүд хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй ч зээлээ зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэгдэж байгаа гэнэ. Мөн Н.Номтойбаяр гишүүний дэлгэсэн ЕС У.Хүрэлсүхийн төрсөн дүү ЖДҮ-с зээл авсан гэх асуудлыг шалгаж байна.


Учиртай баярлая Монголчуудаа!

Шинэ жилтэй холбоотойгоор 13 хүн архинд хордон, 7 хүн осгож амиа алджээ. Мөн хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг эрс нэмэгдсэн гэж ЦЕГ мэдэгдлээ. Тухайлбал, архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ караокед дуулуулсангүй хэмээн үл таних хүний аминд халджээ. Иймд архийг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаж, тасарсан нэгнийгээ гэрт нь хүргэж өгөхийг цагдаагийн байгууллагаас уриаллаа.


Ямар хүүхэдтэй болмоор байна?

Эцэг эхийн нас, овуляцийн мөчлөг, стресс, хоолны дэглэм, сексийн байрлал зэрэг нь хүүхдийн хүйст нөлөөлдгийг Оксфордын их сургуулийн эрдэмтэд тогтоолоо. Жнь: охинтой болохыг хүсвэл овуляциас хэдэн өдрийн өмнө, хүүтэй болмоор байвал овуляцийн дараа бэлгийн харилцаанд орох хэрэгтэй гэнэ. Мөн эцэг эх нь стресстэй үед охин, дайн тулааны үед хүү их төрдөг байна.


Америкийн шүүх Хойд Солонгосоос $501 саяыг нэхэмжиллээ

Энэ нь Хойд Солонгост 2016-2017 онд хоригдож байсан Америк оюутан Отто Уормбиерийн нас барсны төлбөр гэнэ. Тэрээр Хойд Солонгост аялж яваад баригдсан ба комын байдалтай эх орондоо ирээд удалгүй нас барьсан юм. Түүнийг цахилгаанаар цохиулдаг байсан ба хүчилтөрөгчийн дутагдалд орж тархинд нь цус харваснаар нас барсан гэж Шүүх эмнэлэг дүгнэжээ. Гэвч Хойдын тал Уормбиерийг тамлан зовоож байгаагүй, халдварт өвчин, нойрны эмээс болж амиа алдсан гэжээ.

Таны сонорт


Image result for bus icon 12/31-ний Шинэ жилийн нэгдсэн цэнгүүний дараа автобус үнэгүй үйлчилнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр