Бид тоймлоё, Та унш

2018.11.01 Пүрэв                     12°C   2,564.44  Эд эдлэл идээ ундаа олдоно


Өнөөдөр болох үйл явдал

Чухлыг тоймлоё


ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр огцорлоо

Гэхдээ хүсэлтийг чуулганаар эцэслэн батална. Түүний эхнэрийн Тээвэр ачлал компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас ₮1.4 тэрбумын зээл авсан нь нотлогдсон юм.

Бүгд зээлээ төл!  
Зээл авсан нь тогтоогдсон 6 гишүүн, БХБЯ-ны дэд сайд, Ерөнхий аудитор нарыг нэн даруй зээлээ төлөхийг ЕС У.Хүрэлсүх шаардлаа. Тэд 950 саяас ₮1.4 тэрбум хүртэлх зээлийг тус бүр авчээ. Уг зээл нь ЖДҮ-г дэмжиж, ажлын байр нэмэх зорилготой ба 5 жилийн хугацаатай, жилийн 3%-н хүүтэй, эхний 2 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Зээлийн “луйвраас” үүдсэн асуудлууд:
УИХ өөрөө тарах саналыг Ерөнхийлөгчийн гаргав, асуудлыг шалгаж 10/30 дотор хариуцлага тооцохгүй бол АН ажил хаяна гэв, зээл авсан гишүүдэд Прокурор хэрэг нээж АТГ шалгаж эхлэв.

Шалгалт дууссаны дараа нэр холбогдсон хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ гэж МАН мэдэгдсэн. Ямартай ч “зээл аваагүй, надад хамаагүй компани, би мэдээгүй” гэх зэргээр мэлзэж байсан нөхдүүд ийнхүү эхнээсээ үнэнд гүйцэгдлээ.


Ходоодонд биш хогийн саванд!

Нарантуул зах орчимд үйл ажиллагаа явуулдаг Хантайшир төвийн 2 давхарт иргэн Д гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгоггүй, худалдаалах зөвшөөрөлгүй Хятад жимс, жимсгэнэ худалдаалж байжээ. Үүнд, хатаасан жимс, алим, долоогоно зэрэг хүүхдүүдийн идэх дуртай 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн багтжээ. Уг жимсийг худалдаалж байсан этгээд нийлүүлэгчээ нууж байгаа учир хэргийг Прокурор руу шилжүүлэв.


Н.Төгсцогт Лас-Вегаст тулалдана

Мэргэжлийн бокст 10 тулаан хийж бүгдэд нь ялсан King Төгсөө 11 дэх тулаанаа Лас-Вегаст товлолоо. Одоогоор хэнтэй тулалдах нь тодорхойгүй ч ялагч нь аваргын төлөө тулалдах эрхтэй болно. Өрсөлдөгч нь Төгсөөгийн харьяалагддаг WBC холбооны 1-т эрэмбэтэй Филиппиний тамирчин Марк Магсаяо байх магадлалтай байна. Учир нь тэд хоёул аваргын төлөө тулалдах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.


Хэвийн бус жин насжилтыг 4 жилээр багасгадаг

Тарган хүний наслалт хэвийн жинтэй хүнээс 4.2-3.5 жилээр, тураалтай хүнийх 4.5-4.3 жилээр бага байдаг гэнэ. Харин хэвийн жинтэй 40-өөс дээш насныхан хорт хавдар, зүрх судас, амьсгалын замын өвчнөөр нас барах эрсдэл бага байдаг нь тогтоогджээ. Өөрийгөө хэвийн жинтэй эсэхийг энд дарж шалгаарай.


Шинэ Ipad, macbook худалдаанд гарлаа

iPad Pro нь өмнөхөөсөө 5.9 мм нимгэн, чихэвчний оролт, товчлуургүй, нүүр дүүрэн дэлгэц, дугуй хүрээтэй ба нүүр танигч, iPhone утсаа цэнэглэх боломжтой USB-C оролтой юм. Мөн үзэг нь хажуу талдаа соронзлогддог ба 11 инч нь $799,12.9 инч нь $999-р зарагдана. Харин $1119-ын үнэтэй MacBook Air нь 1.24 кг, 13.3 инч дэлгэцтэйгээс гадна суурийг дахин боловсруулсан хөнгөн цагаанаар хийсэн учир нүүрстөрөгчийн ялгарал нь 50% буурчээ.

Таны сонорт


Image result for calendar icon Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 11/8, 9-нд бүх нийтээр амарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр