Дугуйн спортын олон өдрийн хамгийн алдартай уралдаан болох “Тур де Франс”-т долоон удаа түрүүлсэн ч допинг хэрэглэсэн нь хожим илчлэгдсний улмаас 1998 он хүртэлх бүх амжилт хүчингүйд тооцогдсон АНУ-ын алдарт дугуйчин Лэнс Армстронг амжилт гаргахаасаа өмнө л допингтой “нөхөрлөж” эхэлснээ ярьжээ.

Марина Зеновичийн бэлдсэн “Лэнс” хэмээх хоёр ангит баримтат кинонд Армстронг амьдралынхаа тухай ний нуугүй ярихдаа энэ талаар дурьдсан гэнэ. Тус киноны хоёр ангийг тавдугаар сарын 24, 31-нд албан ёсоор үзүүлж эхлэх ажээ.

“Мэргэжлийнхний хэмжээнд уралдаж эхэлсэн анхны улиралдаа буюу 21 настайгаасаа л би кортизон хэрэглэж эхэлсэн. Энэ чинь 1992 он гэсэн үг шүү дээ. ДАШТ-д түрүүлэхээс жилийн өмнө. Бид кортизон юмуу өөр ямар нэгэн допингийн төрлийн эм бэлдмэл байнга хэрэглэдэг байлаа. Маш их эрч хүч нэмдэг болохоор тухайн үед тэр гайхамшигт түлшийг бүх спортынхон хэрэглэж байсан. Тэгэхээр бид яаж дутах билээ” гэж Лэнс Армстронг өгүүлсэн байна.

1993 оны ДАШТ-д түрүүлсэн амжилтыг нь одоо хүртэл хүчингүйд тооцоогүй байдаг ажээ.

Р.Гэгээ