УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал эхлээд байна. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутгаж байгаа юм. Шүүх хурал   09.00 цагаас эхэлсэн бөгөөд дөнгөж сая завсарласан байна. Учир  нь талуудаас гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэхээр ийнхүү завсарлажээ.

Хэргийг эргэн сануулбал, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байв. Гэвч Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж, Улсын Дээд Шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргасан юм. Улмаар түүний хаус худалдан авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Эх сурвалж: udriintoim.mn