Мэргэжлийн боксын түүхэнд хамгийн залуудаа дөрвөн холбооны аваргын бүсийг зэрэг зүүж явсан Майк Тайсон рингнээ дахин гарахаар бэлтгэлээ базаасаар байна. 53 настай домогт боксчин бэлтгэлийнхээ бичлэгийг харуулаад “Би буцаж ирлээ” хэмээн өгүүлжээ.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Майк Тайсоны өрсөлдөгч нь түүнээс дөрвөн насаар ах Эвандер Холифилд болж магадгүй гэнэ. Төмөр хочит Тайсон рингнээ дахин гарахаар зэхэж эхэлсэн тухай мэдээллийн дараагаар Холифилд мөн тулаанд бэлтгэж эхэлснээ зарласан юм.

Тайсон-Холифилд нар өмнө нь хоёр удаа тулахад хоёуланд нь Холифилд ялсан түүхтэй. Нэг тулаанд нь Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг тас хазаж дуулиан тарьж байсан билээ.

Р.Гэгээ