Ирланд тулаанч Конор Макгрегор өрсөлдөгч Хабиб Нурмагомедовын аав Абдулманап Нурмагомедовын эрүүл мэндийн төлөө залбирч буй тухайгаа өгүүлжээ. Абдулманап Нурмагомедов хатгаа тусч хүндэрснээр цусны бүлэгнэл болж цус харвасан гэх мэдээлэл цацагдсан. Одоогоор биеийн байдал нь маш муу байгаа гэнэ.

“Би Абдулманап Нурмагомедовын эрүүл мэндийн төлөө залбирч сууна. Энэ хүн бидний төсөөлснөөс олон аваргыг бэлтгэсэн гавьяатан. Тулааны урлагийн суутан гэж хэлж болно. Бие нь муудсан тухай мэдээ сонсоод би чин сэтгэлээсээ гуниглалаа. Нурмагомедовын гэр бүлийнхний төлөө бурханд залбирья” хэмээн Конор Макгрегор өгүүлжээ.

Абдулманап Нурмагомедов нь тулааны урлагийн 18 дэлхийн аваргыг сургаж, бэлтгэсэн багш дасгалжуулагч юм. 2018 оны аравдугаар сард түүний хүү Хабиб Нурмагомедов ирланд тулаанч Конор Макгрегорыг боох мэхээр ялсан билээ.

Р.Гэгээ