UWW буюу Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос дэлхийн шинэчилсэн чансааг танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэгдсэн чансаанд Монгол Улсаас таван тамирчин эрэгтэй хоёр жинд, эмэгтэй гурван жинд эхний аравт багтжээ.

  • Эрэгтэйчүүдийн 57 кг жинд 10-р байрт МУГТ Э.Бэхбаяр

  • Эрэгтэйчүүдийн 65 кг жинд 10-р байрт ОУХМ Т.Тулга

  • Эмэгтэйчүүдийн 55 кг жинд 7-р байрт ОУХМ Б.Болортуяа

  • Эмэгтэйчүүдийн 59 кг жинд 5-р байрт ОУХМ Б.Шоовдор

  • Эмэгтэйчүүдийн 68 кг жинд 8-р байрт МУГТ хөдөлмөрийн баатар С.Батцэцэг нар тус тус бичигджээ.

 

Мөн Монголын найман тамирчин эхний 20 байрт бичигдэж байна.

  • Эрэгтэйчүүдийн 79 кг жинд 19-р байрт Д.Гомбодорж
  • Эрэгтэйчүүдийн 92 кг жинд 18-р байрт М.Цогтгэрэл
  • Эрэгтэйчүүдийн 125 кг жинд 12-р байрт Д.Хүдэрбулга
  • Эмэгтэйчүүдийн 55 кг жинд 11-р байрт М.Дөлгөөн
  • Эмэгтэйчүүдийн 57 кг жинд 14-р байрт Э.Даваачимэг
  • Эмэгтэйчүүдийн 59 кг жинд 15-р байрт А.Батцэцэг
  • Эмэгтэйчүүдийн 65 кг жинд 15-р байрт З.Болортунгалаг
  • Эмэгтэйчүүдийн 72 кг жинд 20-р байрт Э.Цэвэгмид нар тус тус жагсчээ.

Эх сурвалж:www.udriintoim.mn, М.Өнөр