Энэтхэг улсын эмийн “Serum Institute of India” үйлдвэр Швед-Английн АстраЗенека вакциныг “CoviShield” гэсэн энэтхэг нэртэйгээр их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа. Манай улс өнгөрсөн хугацаанд КОВАХС-ийн хөтөлбөрийн хүрээнд бэлэглэлээр үнэгүй хүлээж авсан 264 мянган тун АстраЗенека нь “CoviShield” вакцин юм. Нэг тэрбум 353 сая гаруй хүн амтай Энэтхэгт өнгөрсөн хугацаанд 11,8 сая халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт 161 мянган хүн  ам насаа алджээ.

Тус улсад сүүлийн үед коронавирусийн тархалт хурдацтайгаар голомтолж эхэлсэн учраас Засгийн газар нь “CoviShield” вакцинаа хилийн чанадад нийлүүлэхээ III.25-ны пүрэв гаргаас эхлэн түр хугацаагаар зогсоож өөрийн  орны ард иргэдээ дархлаажуулахад зуун хувь зориулах шийдвэр гаргасан байна. КОВАХС хөтөлбөрийн шугамаар өнгөрсөн хугацаанд уг вакцины 17,7 сая тунг дэлхийн маш олон оронд нийлүүлжээ.

Энэтхэг улсын эрх баригчдын нийлүүлэлтээ зогсоох шийдвэрээс үүдэж “CoviShield” вакциныг манайх хэсэг хугацаанд авах боломжгүй байж магадгүй. Харин бусад улс оронд үйлдвэрлэсэн АстраЗенека вакциныг нийлүүлэх, худалдан авах нь тээг саадгүй юм.

------- Манай улсын татаж АВСАН ВАКЦИН, нийт 600 гаруй мянган тун

  • 22-нд 150 мянган тун, Швед-Английн АстраЗенека
  • 20-доор 300 мянган тун, Хятадын Синофарм
  • 27-нд 10 мянган тун, Оросын Спутник-5
  • 12-нд 114 мянган тун Швед-Английн АстраЗенека
  • 24-нд 27 мянган тун, Америк-Германы Файзер.

------- Ойрын хугацаанд татаж АВАХ ВАКЦИН, нийт 3,4 сая тун

  • 02-нд 300 мянган тун, Хятадын Синофарм
  • IV сард Нэг сая тун, Оросын Спутник-5
  • IV сард 600 мянган тун, Хятадын Синофарм
  • IV сард 1,5 сая тун Америк-Германы Файзер вакцин.

Дашрамд дурдахад, манай улсад коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын ажил II.23-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар АстраЗенекагийн эхний тунг тариулснаар эхэлж, улмаар Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар Хятадын Синофармын эхний тунг тариулснаар үргэлжилж,... III.26-ны баасан гараг гэхэд нийт 257 мянган хүн вакцины эхний тунг хийлгүүлээд байна.

 

Эх сурвалж: udriintoim.mn