Спорт
“Манчестер Сити”-г Аваргуудын лигээс хасах эсэхийг ирэх сард шийднэ

Английн “Манчестер Сити”-г 2012-2016 онд санхүүгийн фэйр-плейг ноцтой зөрчсөн хэмээн Европын Хөлбөмбөгийн Холбоо үзэж, Европын цомын тэмцээнд хоёр жил дараалан оролцуулахгүй байхаар шийдсний зэрэгцээ мөн 30 сая еврогийн торгууль тавьсан.
“Манчестер Сити” энэхүү шийдвэрийг Лозанн дахь Олон Улсын Арбитрын шүүх /CAS/-д давж заалдсан юм. Тэгвэл CAS зургаадугаар сарын 8-нд тус хэргийг шүүж эхлэх бөгөөд гурав хоног хаалттай хуралдсны эцэст шийдвэр гаргах ажээ.
Р.Гэгээ
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.
