Бид тоймлоё, Та унш

2020.02.17 Даваа                                           -7°C   2,756.26  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё 


Хулгана жилийн өнгө 

Хулгана жил сайхан гарах зурхайн зурлага гарсан ба залууст хатуу, дээдэст ширүүн жил гарах гэнэ. Мөн битүүний өдрийн уламжлалт хурал болох бөгөөд сүсэгтэн олныг ирэхгүй байхыг гавж Д.Чойжамц зөвлөлөө.

Жилийнхээ заслыг яаж хийлгэх вэ? 

Коронавирусийн халдвар намжиж, хөл хориог цуцалсны дараа тусгай лам нар гарган жилийн заслыг хийнэ. Мөн коронавирусээс сэргийлэх үрэл, утлага хийж сүсэгтэн олонд тараах юм.

Цагаан сарын бэлгэдэл

Цагаан сар нь амьд сэрүүн байснаа тэмдэглэж, шинэ жилдээ цэвэр оръё гэсэн утгатай гэнэ. Жилийн эхний өдрийг элбэг хангалуун тэмдэглэх нь тэр жилдээ энэ байдлаа алдахгүй байхыг бэлгэддэг байна.


Маскаа зүүгээрэй 

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул маскгүй иргэдийг автобусанд суулгахгүй, үйлчилгээний байгууллагууд үйлчлэхгүй байна. Учир нь, коронавирус амьсгалын замаар халдварладаг нь тогтоогдсон ч маск зүүгээгүй иргэд маш их байгаа юм.


Коронавирусийн бодит байдлыг илчилсэн 2 залуу алга болов 

Тэд эмнэлгийн нөхцөл байдал болон цогцоснуудыг бичлэгт буулгаж, 2/1, 7-нд Youtube-д байрлуулснаасаа хойш сураггүй болжээ. Энэ талаар Хятадын удирдлагууд ямар ч тайлбар хийгээгүй ба бичлэг Youtube-с устаж, шэйрлэсэн хүмүүсийн хаяг хаагдсан байна. Өчигдрийн байдлаар коронавирусээр 69110 хүн халдварлаж, 1666 нас баралт бүртгэгджээ. 


Америк Шимэгч

Оскараас 4 шагнал авсан Шимэгч киног HBO цуврал болгон бүтээх гэнэ. Киноны жүжигчид тодорхой болоогүй ч жүжигчин Марк Руффалог голд дүрд нь тоглох магадлалтай гэж зарим сайт бичжээ. Шүүмжлэгчдийн 99%-н Шимэгч кинонд эерэг үнэлгээ өгсөн байна.

Таны сонорт


Цахим хичээлийн энэ 7 хоногийн хуваарь.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр