Бид тоймлоё, Та унш

 

2018.02.08 Пүрэв                         -16°C   2,412.92 Эд эдлэл, идээ ундаа олдоно.


Энэ өдөр болох үйл явдал

  • МАХН-ын их чуулганы талаар мэдээлэл хийнэ.
  • Өвөлжилт хүндэрсэн Баянхонгор зэрэг 5 аймагт тэжээлийн тусламжын цувааг илгээнэ.
  • Цагаан сар 2018 үзэсгэлэнгийн нээлт Худалдаа аж үйлдвэрийн зааланд болно.
  • Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт”зөвлөгөөн болно.

Чухлыг тоймлоё


SpaceX дэлхийн хамгийн хүчирхэг пуужинг Тесла машины хамт хөөргөлөө.

Ингэснээр,

Элон Маскийн Ангараг гарагт амьдрал бий болгож, хүн төрөлхтөнийг 2030 он гэхэд тус гарагт хүргэх хүслийнх нь эхлэл болж байна. Мөн энэ нь хамгийн анхны хувийн компани сансарт пуужингаа хөөргөж буй явдал юм.

Харь гарагийнханд зориулсан $100 мянгын Tesla

Улаан өнгийн спорт загварын, чамгүй үнэтэй машинаа сансарт хөөргөж байгаагийн учрыг Маск хэлэхдээ, “Миний машин сансар огторгуйд хөвж байна гэж бодоход л надад сайхан байна. Магадгүй ирээдүйд харь гарагийнхан олох ч юм билүү” гэжээ. Бас болоогүй ээ хиймэл жолооч нь машиндаа суучихсан хамт сансарт нисч байна.

Нислэг одоогоор амжиллтай ...

Сансарын гүнд орсон ба тун удахгүй Ангараг гарагийн тойрог замд орно гэлээ. Харин пуужинг дэлхийн агаар мандалд амжилттай хүргэсэн гарааны хоёр хөдөлгүүр нь Кеннедийн сансрын төвд газардсан ч гурав дахь нь сүйрчээ. Бүх зүйл SpaceX-н төлөвлөснөөр боллоо гэж дүгнэхэд арай эрт байгаа ч түүхэнд бичигдэх амжилт хийлээ.


Путин орлогоо тайлагналаа

Орос улс ерөнхийлөгчөө 3 сард сонгохтой холбоотойгоор Путин өчигдөр орлогоо тайлагналаа. Тэрээр 2011-2016 оны байдлаар нийт 38.5 сая рубль буюу 1.6 тэрбум төгрөгийн орлоготой бөгөөд үүнийгээ ерөнхийлөгчийн цалин, цэргийн тэтгэвэр, банкны хадгаламжийн мөнгө хэмээн Сонгуулийн төв комисст мэдэгджээ. Улсын хууль тогтоомжийн дагуу нэр дэвшигчид сүүлийн зургаан жилийн орлого, өмчийн хэмжээгээ мэдээлэх ёстой байдаг юм. ‘Гэвч түүний жинхэнэ хөрөнгийн хэмжээ одоо ч нууц хэвээр байна’ гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна.


Авлигатай тэмцэх газраар сонин юутай?

Олон л юм байна. Тус байгууллагын дэргэдэх Олон нийтийн зөвлөл тэднийг ажлаа хийхийг шаардаж, ард иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шалгаж тодорхой хариу өгдөггүй гэж өчигдөр хэллээ. Жишээ нь, 60 тэрбумын хэрэг, М. Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах өргөдөл ирсэн ч одоог хүртэл “огт” шалгаагүй гэнэ. Хэрэв тойм уншигч та хэн нэгнийг ноо-той гэж үзвэл АТГ-д хандах бүрэн эрхтэй. Тэднийг хариу өгнө гэж найдаад л үз.


У.Хүрэлсүх Хэнтийд ажиллаж байна

Ерөнхий сайд орон нутгийн айлчлалаа өөрийн төрөлх нутаг Хан Хэнтийгээс эхлүүллээ. Өвөлжилт хүндэрсэн тул 160 тонн өвсийг үнэгүй өгч, 200 тонн тэжээлийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр, мөн мал эмнэлгийн хоёр машин, хүн эмнэлгийн нэг машин өгөхөөр газар дээр шийджээ. Үүнээс гадна аймгийн удирдлагууд Хэнтийг аялал жуулчлалын төв болгож хөгжүүлэхийг У.Хүрэлсүхээс хүссэнд ‘манай засаг анхаарч ажиллана’ гэсэн байна.


Таны сонорт


   Цагаан сар болохтой холбогдуулан энэ сарын 8, 9-ний өдрүүдэд СБД, ЧД, БЗД-т цахилгаан түр хязгаарлахаар болжээ.

Цагаан сарын амралтын 3 өдөр нийтийн тээврийн автобус иргэдэд анх удаа үнэ төлбөргүй үйлчилнэ. Хотын дарга Су-гийн ард иргэддээ барьж буй сар шинийн бэлэг гэнэ лээ.


Өдрийн тойм Статистик


Дэлхийн хамгийн их замын түгжрэлтэй хот Лос Анжелес. Хажууд нь манай УБ юу ч биш гэсэн шүү. Учир нь Лос Анжелесчууд өнгөрсөн онд дунджаар 102 цагийг түгжрэлд өнгөрүүлсэн байна.

 


   Өдрийн тойм Сошиал