Бид тоймлоё, Та унш

2018.10.26 Баасан                                             2°C  2,563.66  Өнгө зүс доройтно

Чухлыг тоймлоё


“Яндангийн шүүлтүүр” ажиллагаа зогслоо

Зууханд индукцийн төхөөрөмж суурилуулж утааг математик аргаар бууруулах Н.Цэрэнбат сайдын “мөрөөдөл” замхарлаа. УИХ утааг бууруулах зардлыг ₮80 тэрбумаар бууруулж, яндангийн шүүлтүүр тавих төсвийг хаслаа.

УБ-ын тог байнга тасрах байсан

Индукцийн төхөөрөмжийг тогонд залгаж ажиллуулах учир ачаалал огцом нэмэгдэж арай хийн УБ-ыг цахилгаанаар хангаж буй станцууд 0 зогсолт хийх магадлалтай байсан гэнэ. Мөн цөөхөн айлд туршсанаас гадна эдгээр айлын зуухны таталт эрс муудсан байна.

Өөр шийдлүүд бий

Үүний оронд сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй үнээр халаагуур олгох, шөнийн тарифыг тэглэх зэрэг ажлыг танасан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Ийнхүү эрхэм сайдын математик тооцоолол чуулганаар батлагдсангүй.


Хүлэмж эрхлэгчид цахилгааны хөнгөлөлт эдэлнэ

Өвлийн хүлэмж эрхлэгчдийн шөнийн цахилгааныг тэглэхээр боллоо. Шөнийн тарифын хөнгөлөлт 11/1 - 4/1 хүртэл үргэлжлэх бөгөөд 22:00-06:00 хүртэл хэрэглэсэн цахилгааныг 100% хөнгөлөх юм. Ингэснээр импортын жимс жимсгэнэ, нарийн ногооны 70%-г дотооддоо хангана.


Эмчдээ үзүүлээд ЭМ-н дэвтрээ бөглүүлээрэй  

Үзлэгт хамрагдалгүйгээр ЭМ-н дэвтэрт бичилт хийлгэдгийн уршгаар хоолны хордлого, халдварт өвчин гардаг гэж НМХГ-аас мэдээллээ. Монос эмийн үйлдвэр, Орхон аймгийн Эмпати сургууль, Багануурын Наран ресторанд хоолны хордлого гарсан нь нян тээгч иргэн ажиллаж байсантай холбоотой гэнэ. Сүүлийн 4 жилд 53 удаагийн хоолны хордлого, халдварын дэгдэлт гарч 1257 хүүхэд өртжээ.


Обама, Клинтон нарт тэсрэх бөмбөг иржээ

Ерөнхийлөгч асан Обама, төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон зэрэг 5 улс төрчид болон CNN-ын Нью Йорк дахь байранд тэсрэх бөмбөг иржээ. Цахилгаан утсаар ороосон уг дэлбэрэх гуурсыг хэн илгээсэн нь одоогоор тодорхойгүй байна. Бөмбөгтэй илгээмж авсан улс төрчид Трампыг эсэргүүцдэг, Обамагийн ЗГ-ын албан тушаалтнууд юм.


Трампын утсыг Хятад, Орос чагнадаг

Ингэснээр Хятад худалдааны дайнд давуу тал гаргахыг зорьж байна гэж Нью Йорк таймс мэдээллээ. Гэвч Трамп үүнийг тоодоггүй бөгөөд Цагаан ордны утсаар бус хувийн iPhone утсаараа чухал дуудлагуудыг хийсээр байгаа гэнэ. Гэхдээ Саудын Арабын сэтгүүлчийн үхлийн тухай мэдээллийг гар утсаараа авахаас татгалзсан байна.

Таны сонорт


Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдтэй холбогдуулан 11/8, 26-нд хилийн боомтууд амарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр