ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан  Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /05.15/ болж,  анхан шатны шүүхээс түүнд 13 жилийн ял оноов.  Нийслэлийн прокурорын газраас 18 жилийн ял оноох дүгнэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Б.Махбалын хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарч, тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон юм. Өмнө нь түүнийг шүүх хурал 11 удаа хойшлоод байсан билээ.

Эх сурвалж:www.udriintoim.mn,  М.Өнөр