Бид тоймлоё, Та унш

2020.01.15 Лхагва                                             -14°C 2,741.52 Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё 


Манай улсад ядуурал их байна 

ҮСХ, Дэлхийн банкны хамтарсан тооцооллоор Монголд ядуурал 28.4%-тай байна. Энэ нь эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байгааг илтгэж байна гэж дүгнэжээ. 

Тэгээд яах ёстой вэ? 

Ашигт малтмалын бус салбараа хөгжүүлэхийг Дэлхийн банк зөвлөсөн. Жнь: малчдын орлогыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мах, арьс шир, ноос ноолуур зэргийг боловсруулан экспортод гаргах нь зүйтэй гэлээ. 

Дэлхийн улсуудын өр $253 триллионд хүрлээ 

Уг өрийн талаас илүү нь Америк болон Европын өндөр хөгжилтэй орнуудынх байна. Ийнхүү өр $9 триллионоор нэмэгдсэн нь хөгжингүй орнууд хөнгөлөлттэй зээл ихээр гаргаж байгаатай холбоотой ба энэ нь цаашид дэлхийн ЭЗ-т сөрөг нөлөө үзүүлэх гэнэ. Манай улсын хувьд $29.9 тэрбумын гадаад өртэй байна. 


Сайдыг огцруулах хууль 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮЯ-ны сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төсөл өргөн барьжээ. Учир нь, тэрээр Хятадын компаниудад квот олгосноос болж малын үнэ ₮20-200 мянгаар унасан гэнэ. Манай улс 140 гаруй махны үйлдвэртэй ба Хятад руу мах экспортлох зөвшөөрөлтэй 12 компанийн 9 нь Хятад эзэнтэй байна. 


Зуд болох эрсдэлтэй байна 

Нийт нутгийн 70%-д 0-30 см цастай, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь зэрэг 17 аймгийн 97 суманд зудын эрсдэл нэн их байна. Тодруулбал, зудын үнэлгээгээр 6 аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байгаа юм. 


Манай цасан барималчид ялалт байгууллаа

Харбины цасан баримлын тэмцээнд Монголын багийн байгаль орчинг хамгаалах сэдэвт бүтээл түрүүллээ. Жнь: хүний гар дээрх коала баавгай, имж зэргийг цасаар урласан байна. Энэ жилийн тэмцээн 1/4-8-нд болсон ба Монгол, Орос, Индонез, Хятад зэрэг 10 орны 25 баг оролцжээ. 


Дэлхийн анхны амьд робот 

Америкийн эрдэмтэд мэлхийний эсийг ашиглан компьютероор программчлах боломжтой амьд роботууд бүтээжээ. Эдгээр нь 1 мм-с богино хэмжээтэй, 7-10 хоног амьдрах чадвартай ба гэмтэл гарвал өөрийгөө эмчилдэг гэнэ. Уг роботуудыг далайн хуванцрыг цэвэрлэх, артерийн судас цэвэрлэх зэрэгт ашиглах боломжтой юм.

Таны сонорт


Image result for oscar icon Оскарт нэр дэвшигчид тодорлоо.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр