Бид тоймлоё, Та унш

2018.09.21 Баасан                                          4°C   2,511.22  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё


Эрдэнэтийн 49%-ийн маргаан үргэлжилсээр…

Төр өнгөрсөн 3 сард Эрдэнэтийг 100% өөрийн мэдэлд авсан. Ингэхдээ хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж Дээд шүүх өчигдөр үзэв.

Эргэн санавал:

2016 онд Орос өөрийн мэдлийн 49% худалдах үед Монголын Зэс ₮900.2 тэрбумыг төлж авсан. Гэвч энэ мөнгийг Монголын зэс хууль бус аргаар Худалдаа хөгжлийн банкнаас зээл хэлбэрээр авсан гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм.

Тойм

Монголын зэсийнхэн төр хувийн хэвшлийг дээрэмдлээ гэж байсан бол ЗГ Монголын зэс хууль бусаар худалдаж авсан гэсэн юм. Эрдэнэтийн ажилчид хүртэл 49%-г улсад авахыг шаардаж жагссан байдаг. Асуудал цаашид хэрхэх нь тодорхойгүй ч улс “ганц саалын үнээгээ” 49/51-р нь алдах бололтой.


Монгол-Амеркийн шинэ хамтын ажиллагаа

Америкт айлчилж буй У.Хүрэлсүх дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй уулзаж, харилцаагаа 1 шат ахиулан Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаатай боллоо. Мөн Мянганы сорилтын сангийн гэрээг баталснаар $350 саяын хөрөнгө баталгаажиж, ХАА, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа өргөжлөө.


Ажлын 1 өдөр машин унахгүй байя

Замын түгжрэлийг бууруулах үүднээс төрийн албаныханд хандан уг уриалгыг Хотын дарга гаргалаа. Учир нь төрийн байгууллагын зогсоол ажилчдын машинаар дүүрдэг учир иргэд зогсоол хайж замын түгжрэл үүсгэдэг байна. Хэрэв уриалга хэрэгжвэл иргэд зогсоолтой болох нь ээ.


Шинзо Абэ ЕС-аар дахин сонгогдлоо

Японы эрх баригч намын дарга нь ЕС-ын албыг хугацаагүйгээр хашдаг бөгөөд Абэ Либерал ардчилсан намын даргаар дахин сонгогдлоо. Ингэснээр тэр ахин 3 жил ЕС-аар ажиллах боллоо. Абэ 2006, 2012 онд мөн ЕС-аар сонгогдсон ба 2019/11 сар хүртэл суудалдаа байвал Японы хамгийн удаан төр барьсан ЕС болно.


Америк Хойдын цөмийн зэвсгийг 2021 он гэхэд зогсооно

Хоёр Солонгосын удирдагч 9/19-нд Хойдын Дончан-ри муж дахь цөмийн туршилтын талбайг устгах гэрээнд гарын үсэг зурсан. Тэгвэл Америк уг явдлыг сайшааж ирэх 7 хоногт Хойдын гадаад хэргийн сайдыг Нью-Йоркт урилаа. Мөн ойрын хугацаанд 2 орны төлөөлөгчдийн уулзалтыг Австрийн Вена хотод товлох гэнэ.

Таны сонорт


Image result for car icon Цас орж, зам даваа хаагдах магадлалтай байгаа тул Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануурын замд зорчихгүй байхыг анхаарууллаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр