Эрх баригч МАН ээлжит 2020 оны парламентын сонгуульд УИХ-ын гишүүн, намынхаа хорь гаруй улстөрчийг нэр дэвшүүлсэнгүй. Эдгээр гишүүн нь:

Миеэ Энхболд дарга,

А.Сүхбат аварга,

Ө.Энхтүвшин сайд,

Ч.Улаан сайд,

Эрдэнэтийн О.Содбилэг, Д.Дамба-Очир,

Дарханы Д.Хаянхярваа,

мөн Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Даваагийн Ганболд,

мөн Н.Номтойбаяр, Б.Батзориг, Я.Содбаатар,

Өмнөговийн Лувсангийн Энхболд,

Хэнтийн Д.Гантулга, Баян-Өлгийн Г.Солтан

Хатагтай: Д.Оюунхорол, Ц.Гарамжав, А.Ундраа,

“Капитал” банкны Б.Ундармаа,

Сэлэнгийн Н.Оюундарь,

Өмнөговийн Н.Амарзаяа,

Баянхонгорын М.Билэгт. Түүнчлэн АН парламентын дэд дарга, Завхан аймгийг 2016 онд “цэнхэртүүлсэн” Я.Санжмятаваа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэнгүй.

Сонгуулийн тухай хуульд УИХ болон Орон нутгийн хуралд давхар нэр дэвшихийг хориглосон байдаг. 2020 оны УИХ-ын сонгууль болсноос хойш гурван сарын дараа Орон нутгийн хурлын сонгууль болно. Улстөр судлаачдын таамаглалаас харахад, ирэх аравдугаар сарын эхний хагаст товлогдсон Орон нутгийн хурлын сонгуульд Миеэгийн Энхболд нийслэлд, Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт, Я.Санжмятав Завхан аймагт нэр дэвших юм байна. Улмаар уг сонгуульд өөрийн намын нэр дэвшигчдийн багаа удирдан олонх болгон ялалт байгуулж чадвал эцэст нь өөрсдөө Засаг даргаар сонгогдох боломжтой аж. Эдгээр улстөрчид урьд нь нийслэл хот, аймгийнхаа Засаг даргын албыг хашиж байсан туршлагатай.  Ер нь УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй үлдээд дараа нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд намынх нь төлөөлөл олонх болоход Улаанбаатар хотын Засаг даргаар сонгогдож байсан түүх бий. Тухайлбал, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл яг ийм хувилбараар улстөр хийж 2012-2016 онд Засаг даргаар ажилласан. Эцэст нь хэлэхэд, хэрвээ улстөр судлаачдын таамаглал үнэн бол Миеэ Энхболд, Д.Хаянхярваа, Я.Санжмятав нарыг МАН, АН бодлоготойгоор УИХ-д нэр дэвшүүлэлгүй өнжөөж Засаг даргын нөөцөнд үлдээсэн байна ойлгож болох нь ээ.