Бид тоймлоё, Та унш

2018.10.22 Даваа                                                 5°C    2,564.24  Жаргал ирнэ

Чухлыг тоймлоё


Ерөнхийлөгч АСЕМ-ын уулзалтад оролцлоо

Герман, Унгар, Норвеги, Вьетнам зэрэг улсын ЕС нартай уулзаж төсөл хөтөлбөр, гадаад бодлого, эко хот байгуулах төсөл зэргийг танилцууллаа.

Ангела Меркелд хов хүргэв

Германы канцлерийг 2011 онд манайд айлчлах үеэр ярилцаж, тохирсон ажлуудыг хариуцсан Германчуудыг өөр ажилд томилсноос үүдэн зогссон гэж Ерөнхийлөгч хэлжээ.

Хариуд нь Меркел?

Зогссон ажлыг хариуцсан эзэнтэй болгож, эко хот байгуулах төслийг дэмжинэ гэв. Улмаар Германы Барилга, дотоод хэргийн яамны барилгын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргыг Монголд айлчлуулахаар боллоо.

Ерөнхийлөгчийн дараагийн томилолт энэ сарын 22-26-нд Швейцарын Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар үргэлжилнэ.


Германы БХЯ-ны сайд Монголд айлчиллаа

Сайд Урзула фон дер Лайн Бямба гарагт манай улсад айлчилж, БХЯ-ны сайд Н.Энхболд, шадар сайд Ө.Энхтүвшин нартай уулзлаа. Энэ үеэр батлан хамгаалах болон энхийг сахиулах хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт орууллаа. Манай улс Германтай 1993 оноос Батлан хамгаалах салбарт хамтарч, 2009 оноос хамтран Афганистанд энхийг сахиулах ажиллагаа явуулж байна.


Монголд хийх боломжгүй хагалгаа 1-р цөөрлөө

Канадын Лаурэл сангаас бэлэглэсэн ₮1.2 тэрбумын үнэтэй тоног төхөөрөмжүүдийн ачаар нүдний торлог шилэнцрийн мэс заслыг хийдэг боллоо. Уг төхөөрөмжийг 1-р эмнэлэгт суурилуулах юм. Манай улсад 50 мянган сохролтой, 3159 төрөлхийн, 6058 өвчин ба гэмтлийн улмаас хараагаа алдсан хүмүүс байна.


Дуунаас хурдан цөмийн пуужин

Орос 1.6 км/сек хурдтай цөмийн пуужин бүтээж байна. Үүнийг эсэргүүцэх зэвсэг Америк, Хятадад ч байхгүй бөгөөд пуужинг зөвхөн халдлагаас сэргийлэхэд хэрэглэх юм. Ирантай худалдаа хийдэг орнуудад тавьсан Америкийн хоригоос болж ОУ-д $-ын хэрэглээ багасаж байгаа гэнэ. Хэрэв БРИКС-н орнууд нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болбол $ улам үнэгүйдэх юм байна.


ДОХ-ыг эмчилнэ

ДОХ-ын халдвартай хүний ДНХ-ээс CCR5 уургыг устгавал өвчин эдгэх боломжтой гэнэ. Энэ аргыг ДОХ-той жирэмсэн эхэд хэрэглэснээр хүүхдэд нь вирус дамжихаас сэргийлэх боломжтой. Эрдэмтэд 2016 онд ДОХ-ын эсрэг вакцин гаргасан ч энэ нь бүх хүнд үйлчлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Дэлхийд ДОХ-оор өвчилсөн 36 сая хүн бий.

Таны сонорт


  Дархлаажуулалтын аян 10/30 хүртэл орон даяар үргэлжилнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр