Монгол Улсын Засгийн газар дэлхийд тод тооцогддог Оюутолгойг ашиглуулах Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулж өөрсдөө 34 хувийг нь эзэмших болсон.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улс Оюутолгойн ордоосоо ногдол ашиг гэж аваагүй.

Харин ч уг төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” нь Монгол Улсад төлөх татвараасаа зугтаж, тэр асуудал нь Олон улсын арбитрын шүүхэд очоод байгаа юм. Энэ хүү татварын асуудал бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний сөрөг үр дүнгийн зөвхөн нэг нь гэж Монголын эдийн засагчдын нэлээд хувь нь, харин улстөрчдийн цөөхөн хувь нь үздэг. Нэгэнт гар дээр нь ногдол ашиг ирж, амьдралд нь шууд нөлөө багатай тул Монголын ард түмэн нийтээрээ Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монголд ашиггүй хийгдсэн гэж үздэг.

Тиймээс хөрөнгө оруулагч компани болоод уг гэрээг хийсэн тухайн үеийн Засгийн газрын Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарт таагүй ханддаг. Үүнийг саяхан тэднийг шүүхээр шийтгүүлэхэд ард түмний зүгээс гаргаж байгаа реакциас харж болно.

Ингэж 10 жил муугаа дуудуулсан ч олигтой шийдэлгүй явж, “Рио Тинто”-гийн аясаар явж ирсэн Монголын Засгийн газар сүүлийн хоёр жилд байр сууриа хурцаар илэрхийлэх болсон юм.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээр хийхээр даалгасан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхдээ татварын асуудал, зардал нэмэгдсэн болод бусад найман чиглэлээр шаардлага тавьсан. Энэ бол жилийн өмнөх явдал юм.

Монголын Засгийн газрын шаардлагад “Рио Тинто” “FUCK YOU” гэсэн хариултыг өгч байв. Олон улсын арбитрын шүүхэд өгч, Монголын Засгийн газар дахь гурван сайдаараа ээлж дараалан тус шүүхтэй харилцах ажиллагааг тасалдуулах оролдлого хийж байлаа.

Гэвч У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар шуурхай ажиллаж дэлхийд нэр хүндтэй фирмийг сонгон ажиллуулж, Арбитрын шүүх дээр асуудлаа хамгаалж ирсэн юм. Монголд болоогүй үйл явдал өрнөсөн учраас энэ талаар Монголын ард түмэн тодорхой мэдээлэлгүй, Засгийн газар нь энэ асуудлаар мэдээлэл гаргаагүй байна.

Харин 2020 оны есдүгээр сарын 11-нд “Рио Тинто” компанийн ТУЗ-өөс гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийг чөлөөлөх шийдвэр гаргасан нь дэлхийн уул уурхай, эдийн засгийн салбар, ялангуяа Монголын Засгийн газрын хувьд анхаарал татсан явдал боллоо.

“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак нь Монголын Засгийн газрын шаардагын эсрэг хатуу байр суурьтай зогсож байсан юм. Тэрээр тохиролцоонд хүрч чадалгүй маргаан үүсгэж, улмаар арбитрын шүүхээр заргалдаж, тус улс дахь үйл ажиллагаандаа дэмжлэг авах талаар тааруухан ажиллаж байсан юм.

Есдүгээр сарын 11-д “Рио Тинто”-гийн ТУЗ нь гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакаас гадна компанийн асуудал эрхэлсэн захирал Симон Нивен, төмрийн хүдрийн группийн захирал Крис Салбури нарыг мөн чөлөөлжээ.

“Рио Тинто” компани нь тэдний удирдлагаар 2020 оны тавдугаар сарын 2-нд Баруун Австралийн Пилбури бүс дэх төмрийн хүдрийн уурхайг өргөтгөх явцдаа нутгийн уугуул иргэдийн соёлын өв болох Жуукан Горж нэртэй 48 мянган жилийн өмнөөс хүн амьдарч байсан агуйг дэлбэлсэн юм. Үүнтэй холбогдуулж Австрали улсын холбооны Парламент нь хянан шалгах үйл ажиллагаа эхлүүлсэн. Түүнээс болж “Рио Тинто” компанийн нэр хүнд Австрали төдийгүй барууны улсуудад унаж, компанийн дотоод соёл, хариуцлагын тогтолцоо хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм.

Эдгээр захирлыг чөлөөлөх хурал дээр гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийг арбитрын шүүх дээр олон асуудал аваачдаг ч компанид ашигтайгаар шийдүүлж чаддаггүй. Тиймээс Монгол зэрэг улсуудад татварыг нь өгөөд явах нь “Рио  Тинто” компанид хэрэг болохоор байна гэж шүүмжилсэн байна.

Уг мэдээллийн дараахан Монголын Засгийн газар хөдөлж эхэлсэн байна. Тэд “Рио Тинто”-гийн Монголд байгуулсан “Оюутолгой” компанийн ТУЗ дэх Монголын талын төлөөлөгчдөө чөлөөлж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга нь Галсангийн Батсүх, гишүүнээр нь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди, “Эрдэнэс Монгол”-ын ерөнхий захирал асан Цэвэгмидийн Түмэнцогт нар Монголын талыг төлөөлөн ажиллаж байв. Тэднийг муу ажилласан гэж мэргэжлийн хүмүүс, монголчуудын дийлэнх үздэг. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Нацагийн Багабандийг ноцтойгоор шүүмжилдэг юм. Тиймээс шинээр ТУЗ-ийн гишүүн болох хүмүүст ихээхэн өндөр шалгуур тавих мэдээлэл байна.

Мөн Монголын Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигчдидтэй хамтран “Рио Тинто”-той хийх заргаа үргэлжлүүлэх юм байна. Тухайлбал, зардал өссөн асуудал дээр тухайлсан гомдлыг гаргахаар болжээ. Дашрамд дуулгахад Жан-Себастьян Жак нь 2021 оны гуравдугаар сард “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэж өгөх юм байна.

Т.Магнайдорж