Монголын парламентын 2020 оны сонгуульд 19 нам, эвсэл оролцохоор болжээ. Монголчууд "ардчилсан" хэмээх 8 дахь удаагийн сонгуулиа хийх гэж байгаа юм. Гэвч намуудын гишүүд нь нэр дэвшигчдээ итгэл хүлээлгэж сонгохоо нэгэнт больжээ. Нэр дэвшигчдийг Намын дарга л сонгодог болсон байна. Хамгийн марзан нь даргынхаа өмнө хойно орж гүйж байж нэр дэвших эрхээ арайхийн өвөртөлсөн нөхдүүд "Намынхаа итгэлээр нэр дэвших болсондоо баяртай байна" гэж худлаа ярьцгааж байна.