Бид тоймлоё, Та унш

2018.10.12 Баасан                          12°C   2,564.87  Эд мал баялаг төгөлдөр болно


Өнөөдөр болох үйл явдал

  • Дэлхийн цаазын ялын эсрэг өдөр
  • Чуулган хуралдана /хэлэлцэх асуудал/
  • ҮСХ мэдээ танилцуулна

Чухлыг тоймлоё


Хууль бус үр хөндөлтийн уршиг

2018/8 сарын байдлаар хууль бус үр хөндөлт хийлгэсэн  21 хүний биеийн байдал муудаж улсын эмнэлэгт хандсаны 2 нь умайгаа авахуулжээ. Тэдний 14 нь интернет, Нарантуул зах, Эрээн хотоос үр зулбуулах эм авсан гэж НМХГ мэдээллээ.

Зөвшөөрөлгүй эмнэлгүүд

СБД-ийн Энхлэг, Сүйжин, Ач арвижих, Ди Эо Өш, Энхмөнхманал болон Энхийн төлөө зэрэг эмнэлгүүд зөвшөөрөгдөөгүй байршилд, зөвшөөрснөөс өөр үйл ажиллагаа явуулж байсан гэв. Эдгээр эмнэлгүүдийн заримыг хаах, үлдсэнийг нь торгох арга хэмжээ авсан байна.

Үр хөндөлтөд өр хөндүүрлэнэ

Судалгаагаар манай улсын нийт үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 70% нь 20-30 насныхан байна. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 50%-д нь дахин жирэмслэхэд асуудал үүсэж үргүй болох эрсдэл гардаг гэлээ.


Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд ₮723 тэрбумыг төсөвлөлөө

Үүнээс цалингийн нэмэгдэлд ₮267 тэрбум, тэтгэвэрт ₮119.5 тэрбум, халамжид ₮22 тэрбумыг төсөвлөсөн. ЗГ ирэх оны 1 сараас төрийн албан хаагчдын цалин, ахмадын болон халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон ч ирэх оны төсөв батлагдсаны дараа хэдэн %-р нэмэхийг эцэслэн шийднэ.


Иргэд ирээдүйн хотоо төлөвлөнө

Энэ сард нийслэлийн  379 жилийн ой тохиохтой холбогдуулан УБ-ыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлтийг боловсруулна. Үүнд иргэдээс ирсэн саналыг тусгах бөгөөд иргэд ямар хотод амьдрах, ямар гарц шийдлүүд байгааг ирээдүйн хот төлөвлөлтөд тусгах боломжтой. Иргэдийн саналыг ирэх оныг хүртэл авах ба шилдэг санааг ₮40 саяын шагнал хүлээж байна.


Сонгуулийн өдөр террорист халдлага хийх гэж байжээ

Америкийн конгрессын сонгуулийн өдөр буюу 11/6-д Нью-Йоркийн цэцэрлэгт хүрээлэнд тэсрэх бөмбөг тавих гэж байсан 56 настай иргэнийг баривчиллаа. Үүнийгээ ЗГ-ын гишүүдыг санаадгүй байдлаар сонгох ёстой гэж үздэг улс төрийн онолтой холбон тайлбарлажээ. Тэрээр 20 хүртэлх жилийн ял сонсож магадгүй.


Хятадын тагнуулчийг Америкт шалгана

Янжун Шуг нь 5 жилийн турш Америкийн гурван нислэгийн компаний мэргэжилтнүүдийг Хятадад урьж туршлага судлах нэрээр бүтээгдэхүүний материал, үйлвэрлэлийн технологи зэргийг танджээ. Бельгийн цагдаа нар түүнийг 4-р сард  баривчилсан бөгөөд 10/9-нд Америкийн талд шилжүүлсэн байна. Түүнд шүүхээс 25 хүртэлх жилийн ял оноож магадгүй юм.

Таны сонорт


 Замын цагдаа нар энэ сарыг дуустал уртасгасан цагаар ажиллана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр