Үндэсний бөхийн тамирчны тухай, Түшээт ханы Намхай аварга, Бадмаанямбуу аавтай Бат-Эрдэнэ манлай аварга гэх мэт маш олон сайхан дуу бий. Харин Гиннессийн номд орсон Монгол бөхийн тухай дуу  харьцангуй цөөн. Дөчөөд жилийн тэртээ, дууны үгийн мастер, урлаг судлаач Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, хөгжмийн зохиолч Төрийн шагналт Г.Бирваа нар “Монгол бөх” гэсэн нэгэн сайхан дууг зохиож дуулаачдад зориулж “Спортын мэдээ” сонинд тавьсан. Дуулим талын уянгатайхан дууг амьдруулагч нь яруу найрагч, ая зохиогч, дуучин гурав гэдэг билээ. “Монгол бөх” дууг бүтэн болгогч нь ХЭН БАЙХ БОЛ?