Бид тоймлоё, Та унш

2018.08.02 Пүрэв                                   23°C    2,463.25  Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё


ЗГ хуралдаж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ

Үерт эвдэрсэн 13 аймгийн 116 км замыг засах ₮1.3 тэрбумыг ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргахаар болов.

Өлгийд 468 саяыг

Баян-Өлгий аймагт учирсан гамшгийг арилгахад шаардлагатай ₮540 гаруй саяын ₮468 саяыг ЗГ өгнө гэв. Тус аймгийн хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар ₮15.6 тэрбумд хүрчээ.

2019 онд төмөр замаар нүүрс зөөнө

У.Хүрэлсүх Шивээхүрэн–Сэхэ боомтын төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Ингэснээр тээвэрлэх нүүрсний хэмжээ 10 сая тн-р өсч, төсөвт төвлөрөх татвар ₮800 тэрбумаар нэмэгдэх юм.

Тойм

Хэлж ирэхгүй хийсч ирдэг байгалийн гамшгийн нөлөөгөөр “дарга нарын баталж, мэргэжлийн хяналтын шалгасан” 116 км зам эвдэгдлээ. Ямартай ч энэ жилийн ₮1.3 тэрбумын их засвар ирэх жилийн бороонд урсахгүй л гэж найдъя.


АН: Бензиний үнийг бууруулахгүй бол тэмцэнэ

АН ‘бензиний үнийг бууруулж, орон нутагт ижил үнээр борлуул’ гэх шаардлагыг ЗГ-т тавьж, бууруулахгүй бол тэмцэнэ гэлээ. Тэд “МАН эрх бариад 2 жил болоход шатахууны үнэ литр тутамдаа ₮300 нэмэгдсэн. Мөн он гарсаар өргөн хэрэглээний шатахуун 21%, дизель 34%-р нэмэгдсэн тул үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүл” гэв.


Малын вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ

Малын гоц халдварт өвчний үед гадны улсаас вакцин авдаг учир хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй. Тиймээс Унгарын ЗГ-аас олгох $25 саяын хөнгөлөлттэй зээлээр Биокомбинатыг шинэчлэхээр боллоо. Ингэснээр 1-2 жилийн дотор мялзан, цэцэг зэрэг өвчний 15-20 сая тун хуурай, 10-15 сая тун шингэн вакциныг дотооддоо үйлдвэрлэх гэнэ.


Майкл Фелпсийн рекордыг 10 настай хүү эвдлээ

Калифорни мужид 10 настай хүү Кларк Кент Апуада, Майкл Фелпсийн 23 жил эзэмшсэн рекордыг эвдлээ. Майкл Фелпс 10 настайдаа 100м эрвээхэй сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг 1мин 10сек 48дойлоор тогтоосон юм. Харин Кларк 1мин 9сек 38дойл болгон шинэчилжээ. Сонирхолтой нь тэр усанд сэлээд 4 жил л болж байгаа гэнэ.


Huawei борлуулалтаараа Apple-г ардаа орхилоо

Тус компани энэ оны 3-р улирлын байдлаар 54 сая ухаалаг утас борлуулсан бол Apple 41 сая, Samsung 70 саяыг борлуулжээ. Ийнхүү Хятадын Huawei дэлхийн 2 дахь томоохон ухаалаг утасны компани боллоо. Samsung-н борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 10%-р буурсан бол Huawei 40%, Apple 1%-р өсжээ.

Таны сонорт


 Эхийн сүү харшил, халдвараас сэргийлнэ.

Өдрийн тойм Статистик


 

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр