Waiting for the Barbarians буюу монголчилбол Бүдүүлгүүдийг хүлээхүй кино ирэх наймдугаар сараас эхлэн дэлхийн кинотеатруудаар гарах гэж байна.

Энэхүү кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Гүрсэд болон холливүдийн 10-аад кинонд дүр бүтээгээд буй загвар өмсөгч, жүжигчин Б.Ганчимэг буюу Ганаа Баярсайхан тоглосон байна.

Лондонд жүжигчний мэргэжил эзэмшсэн Ганаагийн хувьд энэ киноны гол дүрийн нэгийг бүтээжээ.

2003 онд Нобелийн Утга зохиолын шагналыг хүртсэн Өмнөд Африкийн зохиолч Жон Кутзеегийн зохиолоос сэдэвлэсэн тус киноны найруулагчаар Колумбын Серо Герра ажиллажээ.

Киноны зураг авалтыг Марокко улсын нутаг дэвсгэрт хийсэн байна. Гол дүрийг холливүдийн нэрт жүжигчин Жонни Депп бүтээжээ. Мөн “Бүрэнхий” цуврал кинонд гол дүр бүтээж од болсон Роберт Паттинсон тогложээ.

Кинонд хил дээр орших жижиг тосгонд болж буй үйл явдал гардаг. Тосгоны захирагч /Марк Райлэнс/ оюунлаг, хүнлэг хүн бөгөөд хэрвээ баавгай өөр рүү нь дайрвал хөнөөлгүй өнгөрнө гэсэн бодолтой нэгэн.

Тэгтэл тус нутгийн уугуул иргэд буюу бүдүүлгүүд тосгон руу дайрах тухай мэдээлэл авсан хурандаа Жолл /Жонни Депп/ ирснээр хэрэг явдал эргэж, уугуул иргэдийг тамлан зовоож эхэлснээр өрнөнө. Хурандаа Жоллын туслахын дүрд Роберт Паттинсон тоглосон ажээ.

“Би Жоллыг яагаад тийм хэрцгий болчихсон юм бол гэж бодоод багадаа сэтгэлзүйн цохилтод орж, өөрийгөө хамгаалахын тулд бүгдийг хийдэг хүн болж өссөн гэж ойлгосноороо тоглосон” хэмээн Жонни Депп өгүүлжээ. Роберт Паттинсоны дүр ч гэсэн хэрцгий цэрэг аж.

Тосгоны дарга тамлагдсан нутгийн уугуул бүсгүй /Ганаа Баярсайхан/-ыг хараад хэрцгий хурандаатай тооцоо бодохоор шийдэж, баавгайг дайрвал холдох бус харин хөндөлсөхийг зорьж эхлэх аж.

Тус кино 2019 оны Венецийн кино наадамд оролцож дээгүүр давхина гэж мэргэжилтнүүд үнэлж байсан ч гол шагналыг “Жокер” хүртсэн юм.

 

Р.Гэгээ