Бид тоймлоё, Та унш

2019.09.26 Пүрэв                                                    26°C  2,666.66  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё 


ЕБС-ийн цайны газар шаардлага хангахгүй байна 

МХЕГ-аас төрийн болон төрийн бус өмчийн 136 сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийлээ. Шалгалтаар цайны газрын хана тааз мөөгөнцөртсөн, Үдийн цайнд өгч буй бүтээгдэхүүнийг зориулалтын бус саванд тээвэрлэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй, цайны газаргүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хоолны илчлэг хангалттай...  
Насны онцлогоос хамаарч 6-9 настай хүүхэд Үдийн цай хөтөлбөрөөр 340 ккал илчлэг авах ёстой. Энэ удаагийн шалгалтаар Үдийн цай хөтөлбөр илчлэг нормдоо хүрсэн байна.

Хүүхдэд өгч болохгүй бүтээгдэхүүн
Кофе, шоколад, кимбаб, кремтэй бүтээгдэхүүн, пирошки, хиамтай ороомог зэргийг сургуулийн орчинд худалдаалахыг хориглодог. Гэвч дээрх бүтээгдэхүүнийг ихэнх сургуулийн цайны газарт худалдаалж байгаа юм.

Зөрчил илэрсэн сургуулиудыг энд дарж үзнэ үү.


Монгол хамтлаг анх удаа биллбоардыг тэргүүллээ

Рок хөгжмийн The Hu хамтлагийн The gereg цомог биллбоардын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж Солонгосын BTS хамтлагийг ардаа орхилоо. The gereg цомог 9/13-нд Америкт худалдаанд гарсан ба цомогт багтсан Wolf Totem дуу 4 сард Биллбоардын шилдэг дижитал борлуулалттай хард рок дууны жагсаалтыг тэргүүлсэн юм.


Биокомбинатын 20 ажилчин хордлогод оржээ

Тус үйлдвэрт ариутгал хийсний дараа 20 ажилтан хордлогод орсон байна. Ариутгалыг 9/20-нд хийсэн ба ажилчдын дотор муухайрах, гүйлгэх, суулгах, толгой өвдөх, даралт ихсэх, бие дээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Одоогоор хордлогын шалтгааныг нарийн тогтоогоогүй ч ариутгалаас болсон байх магадлалтай гэнэ. 


Индонезчууд гэрлэлтийн шинэ хуулийн эсрэг жагслаа

Парламентын ордны гадна уг хуулийг эсэргүүцсэн иргэд үймээн самуун гаргалаа. Тус хуульд гэрлэлтээс өмнө дотно харьцаанд орох, хамтран амьдрах, яаралтай эмчилгээ, хүчингийн хэргээс бусад шалтгаанаар үр хөндөлт хийлгэхийг хоригложээ. Хэрэв хуулийг зөрчвөл 6 сараас 4 жилийн хорих ял оноох юм. Мөн Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, шашин, төрийн байгууллага зэргийг доромжлохыг гэмт хэрэг гэж үзсэн ба хуулийн төслийг Баасан гарагт хэлэлцэнэ.


Шиаоми брэндийн супер утас

Хятадын Шаоми компани их биеийн 180% нь дэлгэцтэй Mi Mix Alpha загвараа танилцууллаа. Энэ нь индранил шил, кирамик, сансрын хөлгийн титан материалаар хийгдсэн ба ард талыг нь дэлгэц болгон ашиглаж болно. Мөн 5G сүлжээтэй, 512GB RAM, 512GB багтаамж,108MP камер, 4050 mAh батарейтай гэнэ. Энэхүү загварыг цөөн тоогоор үйлдвэрлэх ба 12-р сард Хятадад $2800-р худалдаанд гарах юм.

Таны сонорт


Маргааш баруун болон төвийн аймгийн уулархаг хэсгээр нойтон цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр