Монголчууд найм дарь удаагаа парламентаа сонгосон ээлжит сонгууль 2020 оны 6 сарын 24-нд болж өнгөрлөө.
Энэ сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч, нийт 606 нэр дэвшигч өрсөлджээ.
Сонгуулийн дүнгээр эрх баригч МАН 62, АН 11, МАХН, ИЗНН, МУНН-ын “Та бидний эвсэл” нэг, “Зөв хүн электорат эвсэл” нэг, бие даагчид нэг суудал авсан байна.
Хүчний харьцаанд өмнөх парламентаас өөрчлөлт орсонгүй.
Монголчууд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн МАН-ыг дахин олонхиор дэмжсэн нь түүний Ерөнхий сайдаар ажиллах 2 жил гаруйн хугацаандаа явуулсан бодлого, үйл ажиллагаатай холбоотой гэж ойлгож болох юм.
Өөрөөр хэлбэл, монголчуудын шударга ёсны хүсэмжлэл өндөр байснаас ийм сонголт хийжээ гэсэн үг.

Эх сурвалж: udriintoim.mn