Бид тоймлоё, Та унш

2020.03.02 Даваа                                                    Image result for sun snowing icon -11°C  2,762.71  Нас уртасна

Чухлыг тоймлоё 


Монголоор заавал аялаарай

Нью Йорк таймсаас гаргасан 2020 онд заавал очиж үзэх 52 улсын жагсаалтад Монгол багтлаа. Тус нийтлэлд манай улсын талаар дэлгэрэнгүй мэдээлж, “Хэрэв та Орос эсвэл Хятад руу аялах төлөвлөгөөтэй бол Монголыг багтаахыг хичээгээрэй” гэжээ.

Бидний юу жуулчдыг татдаг вэ? 

Нүүдэлчин ахуй амьдрал, онгон байгаль, морь, тэмээн аялал, өвөрмөц ёс заншил, Үндэсний баярууд. Харин энэ жилийн хувьд Хятадтай хиллэдэг хэрнээ коронавирус бүртгэгдээгүй нь ОУ-ын анхаарлыг маш их татаж байна. 

Тойм 

Манай улсад 2019 онд 800 мянга гаруй жуулчин ирсэн ба ихэнх нь Хятад, Орос, Солонгос жуулчид байна. Монголд одоогоор 400 гаруй аялал жуулчлалын компани, 300 зочид буудал, 600 гаруй жуулчны бааз бий.


Засгийн шийдвэр...

Татвараа тайлагнасан ч төлж чадаагүй, лангууны түрээсээ бууруулсан ААН-г татвараас 1 удаа чөлөөлөхөөр боллоо. Учир нь, хөл хорионы хугацаанд түрээслэгчдийн орлого буурч, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаа юм.


Солонгосын иргэд ЗГ-аа Монголтой харьцуулж байна

Солонгост коронавирусийн халдвар авсан хүний тоо 3736-д болж, 20 хүн нас барж иргэд нь ерөнхийлөгч Мүн Жэ Инийг огцрохыг шаардаж байна. Мөн манай улсын хэрэгжүүлж буй арга хэмжээг жишээлж, Монголоос суралцахыг зөвлөжээ.


Коронавирусээс шалтгаалах Трампын ирээдүй 

Коронавирусийн тархалт Америкийн ЭЗ-т нөлөөлснөөр Трамп 11-р сарын сонгуульд ялагдах магадлалтай гэж ажиглагчид үзжээ. Мөн тэрээр 2/26-нд коронавирус Америкт тархах боломжгүй гэж мэдэгдсэн ч өчигдрийн байдлаар 69 хүн өвчилж, 1 хүн нас бараад байна. Одоогоор нийт иргэдийн 42% нь Трампын намыг дэмжиж байгаа юм.

Таны сонорт


Эфирийн тосыг хэрхэн ашиглах вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр