2010 онд Аваргуудын лигийн аваргын цомыг Италийн “Интер”-тэй хамт гардсныхаа дараагаар Жозе Моуриньо тэр даруй өөр тийш явахаар шийдэж, багийнхаа тоглогчидтой ч уулзаагүй тухайгаа ярьжээ.

“Матераццитай хамтдаа жаахан ярьж зогссоны дараагаар би тоглогч бүртэй уулзахаас үнэндээ зүрх алдсан. Медаль зүүж, цом гардаад талбайд хамтдаа байсан боловч хувцас солих өрөө рүү ороогүй.

Тэр үед би “Реал Мадрид”-ын ахлах дасгалжуулагч болохыг их хүсч байлаа. Итали, Англид түрүүлчихсэн болохоор одоо Испанид очиж аварга больё гэж адгаж байв. Гэвч хувцас солих өрөөнд ороод багийнхныхаа дүр төрхийг харж, үгийг нь сонсвол явж чадахгүй болчих юм шиг санагдаад болоогүй юм. Тэгэхээр зугтчихсан гэж хэлж болно. Би “Интер”-ийн тоглогчдоос зугтчихсан юм аа.

Хэдэн хоногийн дараа “Реал Мадрид”-тай гэрээ байгуулчихаад Миланд буцан очиж Массим Мораттитай уулзаж, гэр бүлийнхэнтэй нь хамт оройн зоог бариад салцгаасан” хэмээн Моуриньо өгүүлжээ.

Р.Гэгээ