Бид тоймлоё, Та унш

2019.11.14 Пүрэв                                            -7°C 2,703.07 Өнгө зүс доройтно

Чухлыг тоймлоё 


Жолооч нарт ээлгүй УБ

Францын онлайн худалдааны компаниас жолооч нарт ээлтэй болон ээлгүй 100 хотын жагсаалтыг гаргалаа. Жагсаалтыг Канадын Калгари хот тэргүүлсэн бол УБ болон Мумбай сүүл мушгижээ.

Яагаад сүүл мушгив? 
Замын түгжрэл, жолооч нарын хоорондох маргаан, автозамын татвар хамгийн их байгаа юм. Манай улсын автозам ашигласны төлбөр ₮2-80 мянгын хооронд байгаа бол Мумбайд 9-13%-н татвар ногдуулдаг байна.

Тойм 
Манай улсад нийт 1.2 сая гаруй жолооч бүртгэлтэй байгаагийн 43.3% нь 18-23 насныхан байна. Гэвч дийлэнх зам тээврийн ослыг 18-23 насныхан гаргадаг ба хурд хэтрүүлэх зөрчил хамгийн их байгаа юм.


4 сая дахь иргэн 2030 онд төрнө

Манай улсын хүн ам 2030 онд 4 сая, 2045 онд 5 саяд хүрч, ахмадуудын тоо 2 дахин нэмэгдэх гэнэ. Иймд 2020-2024 онд тэтгэвэр, цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, ахмадын асрамжийн газар, эмнэлгийн тоог нэмэхээр төлөвлөжээ.


Д.Одбаярыг 7 сая воноор торголоо

Цэцийн дарга Д.Одбаярыг Нисэхийн аюулгүй байдлын хуулиар шийтгэлээ. Тэрээр торгуулийн мөнгөө төлснөөр хилийн хориог нь цуцалсан байна. Харин түүнтэй хамт явсан А-г Интерполоор хайх хүсэлтийг Солонгосын тал гаргасан юм.


Солонгос 2025 онд хувийн сургуулиудаа татан буулгана 

Энэ нь ерөнхийлөгч Мүн Жэ Иний мөрийн хөтөлбөрийн 1 ба нийгмийн давхарга, боловсролын тэгш бус байдлыг арилгах зорилготой юм. Гэхдээ урлаг, ШУ-ны тусгай сургуулиудыг хэвээр үлдээх ба сурагчид хүссэн хичээлээ сонгох шинэ системийг нэвтрүүлэх гэнэ. Үүнд 2.2 триллион вон төсөвлөсөн бөгөөд тус улсад 79 хувийн сургууль байна.


Хятадын цэцэрлэгт халдлага гарчээ

Цэцэрлэг рүү идэмхий натри цацсанаас болж 51 хүүхэд, 3 багш гэмтсэн байна. Сэжигтэн эр нийгмийг эсэргүүцэж буйгаа ийнхүү илэрхийлсэн гэж мэдүүлсэн ба идэмхий натри нь нүд, арьсыг түлж, харшил өгч, үс унахад хүргэдэг аж.

Таны сонорт


Прагвай руу 90 хүртэлх хоног визгүй зорчдог боллоо.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр