Бид тоймлоё, Та унш

2018.08.09 Пүрэв                                       26°C   2,456.05  Хэрүүл тэмцэл ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр
  • Номд дурлагчдын өдөр

Чухлыг тоймлоё


Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг Цэцэд өглөө

Яагаад?

“Ирц бүрдэхгүй, АТГ-н даргыг огцруулах асуудлаар чуулган хуралдуулах нь хуульд нийцэхгүй” гэж байгаа нь хууль зөрчсөн гэжээ. Учир нь, хуульд заасны дагуу гишүүдийн ⅓ буюу 26 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж, Ерөнхийлөгч хүсэлт тавьсан юм.

Жагсана, Тэмцэнэ!

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад 8/20-с өмнө биелүүлэх 3 шаардлага хүргүүлж, биелүүлэхгүй бол иргэдээс тусламж хүсэж, жагсаал хийж, тэмцэнэ гэв. Тодруулбал, М.Энхболдыг өөрийн хүсэлтээр 60 тэрбумын хэргийг шалгуулж, иргэдээс уучлалт гуйж, чуулган хуралдуулахыг шаардлаа.

Эвлүүлэг мөн, биш…

Алдарт 60 тэрбумын бичлэгийг манай хууль хяналтын байгууллага “дүрсжүүлсэн эвлүүлэг” гэсэн бол Америкийн шинжээчид “хасалт, эвлүүлэг хийгдээгүй, 1 цагт 1 орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй” гэх дүгнэлтийг өгчээ.

Тойм

Аядуу зөөлөн даргад ард түмнээсээ уучлалт гуйж, 60 тэрбумаа шалгуулах 12 хоногийн хугацаа өглөө. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлснээр “Цэц Үндсэн хуулийн дагуу шийдэх үү, томилогдсон даргаа хамгаалах уу” гэдгийг харах л үлдлээ.


Шүүх Д.Муратыг цагаатгав

Гишүүн Д.Мурат, түүний жолооч М.Елуза нарт холбогдох шүүх хурал өчигдөр болж тэднийг цагаатган, Б.Бахытгүлийн нэхэмжилсэн ₮6.539.876 хэрэгсэхгүй болголоо. Б.Бахытгүл 1 сард Д.Муратын өөр рүү нь явуулсан ёс бус зургийг олонд дэлгэж, бэлгийн дарамт үзүүлэн, зодсон гэж мэдээлсэн ч цагдаад зөвхөн биед нь гэмтэл учруулсан гэж гомдол гаргажээ.


Гамшигтай тэмцэгчдэд ₮918 саяыг олгоно

ЗГ-аас гамшгийн голомтод болон малын гоц халдварт өвчнийг арилгахаар ажилласан албан хаагчдад урамшуулал болгон ₮918 саяыг өгөхөөр боллоо. Мөн хүчтэй салхи бороонд унасан цахилгаан дамжуулах шон, үерт эвдэрсэн замыг засахад шаардлагатай ₮742 саяыг гаргав.


Америк Хятадад дахин татвар ногдууллаа

Энэ удаад $16 тэрбумын 279 төрлийн бараанд 25%-н татвар ногдуулж, 8/23-с хэрэгжүүлэхээр боллоо. Харин Хятад тэднийг татвараа нэмэх тутамд яг ижил хариу барина гэжээ. Америкчууд 7 сард Хятадад мөн 25%-н татвар ногдуулсан юм. Тэд жил бүр $650 тэрбумын худалдааг харилцан хийдэг дэлхийн хамгийн том худалдааны түншүүд юм.

Таны сонорт


 11 сараас мөрдөгдөх замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр