Бид тоймлоё, Та унш

2018.08.27 Даваа                                      21°C   2,469.79  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


МУИС-ын 100 гаруй оюутан жагслаа

Учир нь, төлбөр нь 19-24%-р нэмэгдэж, нийт төлбөр ₮600 мянгаар өсжээ. Тиймээс төлбөрөө инфляцитай уялдуулан 6-7%-р нэмэхийг шаардлаа.

Оюутнууд мөнгөний машин биш!

Жагсагчид “шулах биш сургах аргаа өөрчил, МУИС-ийн оюутан мөнгөний мод биш, 20 мянган оюутны ар гэрийг бодооч” зэрэг лоозон барьж төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байна гэж дуу нэгтэйгээр орилж байв.

МУИС-ын удирдлагууд юу гэв?

“Азийн шилдэг 100 сургуульд багтахын тулд ₮1.5 тэрбумын төсвийн тодотгол хийж байгаа” гэнэ. Гэвч боловсролын сайдын зөвлөмжид төлбөрийг 10% хүртэл нэмэхийг зөвшөөрчээ.


Д.Гантулгын шүүх хурал дахин хойшиллоо

Түүний өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурал 9/12-ны 13:30 цаг хүртэл хойшиллоо. Сануулбал, 8/17-нд товлогдсон шүүх хурал хохирогч Н олгой авахуулж байгаа гэх шалтгаанаар 7 хоног хойшилсон юм. Д.Гантулга 2017 онд Н гэх бүсгүйг гэрт нь хүчирхийлсэн хэрэгт холбогджээ.


Э.Бат-Үүл Хэнтийд нэр дэвших байжээ

Гэр хороолол хөдөлгөөнийхөн “эрх баригч намын захиалгаар Цэц сонгууль хойшлох шийдвэр гаргасан гээд хатуу тэмцэнэ” гэлээ. Учир нь тэд өөрсдийн төлөөлөл болгож хотын дарга асан Э.Бат-үүлийг Хэнтийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшүүлэх байсан гэнэ.


KFC-ын доогуур хар тамхины туннель барьжээ

Аризонагийн хуучин KFC-ын эзэн хоолны газрын гал тогооноос Мексик дэх гэр хүртлээ 180 м нүхэн гарц ухжээ. Тэндээс $1 саяын үнэ бүхий хар тамхи хадгалсан 2 чингэлэг олдсон бөгөөд KFC-ын эзнийг цагдаа нар саатуулсан байна. Калифорни мужаас кокайн, марихуан зөөдөг 792.4 м нүхэн гарц 2016 онд олдож байжээ.


Хойд Туйлын хамгийн зузаан мөс хайллаа

Дээд тал нь 21 м хүрдэг хамгийн зузаан мөс анх удаа хайлж 32-48 км өргөн нуур үүсчээ. Хойд туйлийн мөс өмнө нь 2017/1, 2 сард өмнөдийн дулаан агаараас болж хайлсан юм. Ингэснээр нарны туяа нуурын ус, агаарыг халааж байгаа гэнэ.

Таны сонорт


 БЗД, ХУД, СХД, Налайх, БГД-н зарим газраар тог тасарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр