Нийгэм
"Мөнххада" ХХК-ийн 2 ажилтнаас коронавирус илэрчээ

“Мөнххада” ХХК-ийн 2 ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн ч эх үүсвэр тогтоогдоогүй байна
Монгол Улсын 31-ний өдөр нийт лабораторид 17764 хүнд шинжилгээ хийснээс 5 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрчээ.
Үүний 1 нь ХСҮТ-ийн сувилагч, 2 нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт гарсан голомтын хавьтал, 2 нь эх үүсвэр нь тодорхойгүй байна. Тэд Мөнххада ХХК-ийн ажилтнууд бөгөөд өчигдрийн байдлаар эхний хавьтал 24 хүнийг тусгаарлан шинжилгээ авч эхэлжээ. Мөн 90 гаруй хүнийг 2 догч хавьтлаар тогтоогоод байна.
Бусад аймгуудад халдвар илрээгүй байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдвар 1220 болж байна.
Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.
