Бид тоймлоё, Та унш

2018.10.19 Баасан                                       12°C   2,564.90  Эрч хүч ихэснэ

Чухлыг тоймлоё


Хятад гудамжны гэрэлтүүлгийг хална

Оронд нь сарнаас 8 дахин том хиймэл дагуул ашиглаж хотоо гэрэлтүүлэх гэнэ. 10-80 км диаметрийг гэрэлтүүлэх чадалтай уг хиймэл дагуулаа 2020 онд хөөргөж Чэнду хотыг бүхэлд нь гэрэлтүүлэхээр төлөвлөжээ.

Гэвч бүгдэд нь таалагдсангүй

Зарим иргэд энэ нь амьтад болон одон орон судлалд саад учруулна гэжээ. Учир нь Орос 1999 онд энэ төрлийн хиймэл дагуул хөөргөсөн ч амьтад болон одон орон судлалд сөргөөр нөлөөлж байсан түүхтэй.

Амжилттай болоогүй ч төстэй шийдлүүд

Норвеги 2013 онд нарны туяаг ойлгож зам гэрэлтүүлэх 3 толь суурилуулсан ч хэсэгхэн газрыг л гэрэлтүүлж байсан. Мөн Оросууд 2017 онд нарны гэрлийг ойлгох хиймэл дагуул хөөргөсөн ч сансрын тойрогт дэлгэгдээгүй юм.


Орос сайдын 1 өдрийн айлчлал

Оросын БХЯ-ны сайд Сергей Шойгу өчигдөр 8:30-17:00 цагийн хооронд манайд айлчлан, Зэвсэгт хүчинд нисэх буудлын техник, тоног төхөөрөмж бэлэглэв. Мөн ЕС У.Хүрэлсүхтэй худалдаа, төмөр зам, байгалийн хийн хоолой асуудлаар ярилцаж, УИХ-ын дарга түүнд Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардууллаа.


Хүүхдийн зам тээврийн ослыг 0 болгоцгооё!

Он гарсаар 696 хүүхэд зам тээврийн осолд өртсөн ба энэ тоог 0 болгохоор 10 мянга гаруй эцэг эх, албаныхантай хамтран Цэцэрлэгийн эргүүл аянг 11 сараас хэрэгжүүлэхээр боллоо. Энэ удаад тэд зөвхөн хүүхдийг зам гаргах бус зам тээврийн ослоос хүүхдийг сэргийлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг иргэд, жолооч нарт өгнө.


Марк Зукерберг огцрох уу?

Фэйсбүүкийг спаммерууд хакердаж, 30 сая хэрэглэгч мэдээллээ алдсанаас болж хувьцаа эзэмшигчид Марк Зукербергийг огцрох ёстой гэлээ. Гэхдээ 2019/5 сард түүнийг огцруулах бичиг өргөн барина. Фэйсбүүк сүүлийн үед хэрэглэгчдийн мэдээллийг алдсан, хакердуулсан, сонгууль будилуулсан зэрэг хэрэгт холбогдсон юм.


Испанийн иргэд хамгийн урт насалдаг болно

Энэ нь тус улсын ЭМ-н үйлчилгээ үнэгүй байдагтай холбоотой. Тиймээс иргэдийнх нь дундаж наслалт 2040 онд 85.8 болж олон жил жагсаалтыг тэргүүлж яваа Японыг ардаа орхих гэнэ. Эрт нас баралтын шалтгаанд чихрийн шижин, ХДХВ/ДОХ, хорт хавдар, цусны даралт ихсэлт, таргалалт, архи, тамхи зэрэг ордог байна.

Таны сонорт


Цайз захын уулзвараас зүүн Алтан-Өлгий рүү өгсдөг замыг нээлээ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр