Бид тоймлоё, Та унш

2019.11.07 Пүрэв                                                    7°C 2,703.24 Эрч хүч ихэснэ

Чухлыг тоймлоё 


Казиночдыг ажлаас нь халлаа 

Казино тоглосон нь тогтоогдсон ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ-ын Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг ажлаас нь халлаа. Мөн ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн юм. 

Ёс зүйг хуульчилна 

Төрийн албан хаагчид мөрийтэй тоглох, хүчингийн хэрэгт холбогдох зэргээр ёс зүйн зөрчил их гаргаж байгаа учраас ёс зүйн дүрмийг хуульд нэмэлтээр оруулахаар боллоо. Ингэснээр ёс зүйн зөрчил гаргасан хүнийг шууд ажлаас нь чөлөөлөх нөхцөл бүрдэх гэнэ. 

Хуульд оруулах ёс зүйн дүрэм,

    • Цалингаасаа үнэтэй бэлэг авахгүй байх, 
    • Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл гаргахгүй байх,  
    • Гадаад томилолтоор явахдаа бизнес ангиллаар зорчихгүй байх,
    • Албаны машиныг хувьдаа ашиглахгүй байх заалтыг хуульд оруулна. 

Д.Одбаярыг Солонгост шалгаж байна

Цэцийн дарга Д.Одбаяр Индонезод болсон хурлаа дуусгаад Солонгост очиж мэдүүлэг өглөө. Хэргийг дипломат харилцааны дагуу хаалттай явуулж байгаа ба Д.Одбаярыг бэлгийн дарамтаас гадна Монгол хэл дээр ёс бус үг ашигласан хэргээр шалгаж байна.  


ШЕЗ-ийн дарга томилогдлоо 

Өнгөрсөн 2 сард ШЕЗ-ийн гишүүн болсон Э.Батбаярыг даргаар томиллоо. Тэрээр Түшээ дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээс ажлын гараагаа эхэлсэн ба УИХ-ын гишүүний зөвлөх, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга зэрэг албан тушаал хашиж байжээ. 


Кэрри Ламыг огцруулахгүй

Ши Жинпин Хонг Конгийн жагсаал эхэлснээс хойш анх удаа удирдагч Кэрри Ламтай уулзлаа. Энэ үеэр тэрээр жагсагчидтай хэлэлцээрт хүрч Хятадын 1 улс, 2 систем бодлогыг дагахыг зөвлөсөн байна. Гэвч ажиглагчид тус уулзалт Ламыг Хятадын утсан хүүхэлдэй мэт харагдуулсан гэжээ.


Венесуэлийн зах зээлд $ ноёлж байна

Судалгаагаар 10 сард хийсэн худалдааны 54%-г $-р хийсэн байна. Энэ нь тус улсын ЭЗ-ийн хямралаас болж дүрвэсэн 4 сая гаруй иргэд гэрийнхэндээ гадаад валют шилжүүлж буйтай холбоотой гэнэ. Үүнээс болж сард ердөө $6-р цалинждаг иргэд импортын бараа авахад хүндрэлтэй болжээ.

Таны сонорт


Image result for slim icon" Дуучин Адель хэрхэн 9 кг турсан бэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр