Бид тоймлоё, Та унш

2019.10.03 Баасан                                              7°C  2,667.64  Өнгө зүс сайжирна

Чухлыг тоймлоё 


Ханиад, томуугаас өөрийгөө хамгаалаарай  

Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-д ₮15 мянгаар хийж байгаа ба цэцэрлэг, асрамжийн газрын хүүхдийг үнэгүй хамруулах юм. ДЭМБ-ын мэдээлснээр томуугийн дэгдэлт энэ онд ихсэх гэнэ. 

Вакцин гаж нөлөөтэй юу? 

Бараг л үгүй. Гэхдээ зарим тохиолдолд гаж нөлөө илрэх магадлалтай ба тарьсан хэсэгт хөндүүрлэх, хавдах, улайх, бага зэрэг халуурах нь аюулгүй юм. Вакциныг тариулснаас 14 хоногийн дараа дархлаа тогтсоноор таныг жилийн турш ханиаднаас хамгаалдаг байна. 

Бүх хүн вакцин хийлгэх үү? 

Вакцины найрлага болон өндөг, тахианы маханд харшилтай, 6-с доош сартай хүүхдүүд хийлгэж болохгүй. Харин сургууль, цэцэрлэгийн хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, архаг өвчтэй, амьсгал болон зүрх судасны эмгэгтэй хүмүүс зайлшгүй хийлгэх шаардлагатай. Ханиад томуу нь 11-2 сарын хооронд дэгддэг юм.


Дэмжигдээгүй Ерөнхийлөгчийн хориг 

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзаж, Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардлыг чуулганаар хэлэлцэхээр боллоо. Одоогоор ард нийтийн санал асуулгыг энэ онд эсвэл 2020 оны сонгуультай хамт явуулах талаар хэлэлцэж байгаа ба ₮29 тэрбум шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гарсан юм.


Гоё зээл

УИХ-ын 12 гишүүн зорилтот бүлгийг дэмжих зорилготой Итгэлийн зээл олгох хуулийг өргөн барилаа. Хууль батлагдсанаар барьцаа хөрөнгө шаардахгүй, бага хүүтэй ₮20 хүртэлх саяын зээлийг иргэдэд олгох юм. Тус зээлийг олгоход эхний ээлжид ₮200-300 тэрбумын санхүүжилт шаардлагатай байна. 


Хонг Конгийн жагсаалын үеэр сэтгүүлч сохорчээ

9/29-нд болсон жагсаалыг сурвалжилж байсан Индонезийн сэтгүүлч хараагүй болжээ. Тэрээр цагдаагийн галласан резинэн суманд өртсөн ба баруун нүд нь хараагаа бүрэн алдах эрсдэлтэй байгаа гэнэ. Тус сэтгүүлч сурвалжлагаа хийж байхдаа сэтгүүлчдэд зориулсан тусгай хувцас өмссөн байсан ч цагдаа нар гал нээсэн байна.


Оросууд архинаас гарч байна

Тус улсын архины хэрэглээ 2003 оноос хойш 43%-р буурсан гэж ДЭМБ мэдээллээ. Энэ нь ерөнхийлөгч Путин 23:00 цагаас хойш архи зарахыг хориглож, үнийг нь өсгөн, сурталчилгааг нь хориглосонтой холбоотой гэнэ. Улмаар 1990 онд эрчүүдийн дундаж наслалт 57 байсан бол 2018 онд 68, эмэгтэйчүүдийнх 78 болжээ.

Таны сонорт


Image result for toys icon Хүүхдийн сэтгэн бодох чадвар, хэл яриа, танин мэдэхүйг тоглоомоор хөгжүүлэх тухай

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр