Бид тоймлоё, Та унш

2020.02.12 Лхагва                               Image result for sun snowing icon -5°C   2,754.15  Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё


Коронавирус шинж тэмдэггүй хэлбэрээр тархаж байна

Халдвар авсан хүн нууц үеийнхээ хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрээр бусдад тарааж байна гэж ЭМЯ-аас мэдээллээ. Иймд улирлын томуугаар өвчилсөн хүмүүсийг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ.

Тусгаарлах эмнэлгүүд, 

Хэрэв коронавирус Монголд бүртгэгдвэл ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед, ОБЕГ-ын Жаргалант дахь сувиллыг ашиглана. Мөн Замын-Үүд, Сайншандын эмнэлгийг тусгаарлах байр болгохоор шийдвэрлэлээ. 

ДЭМБ-ын анхааруулга!

Коронавирусийн халдвар авсан 1 хүн 5-6 хүнд вирус тараах магадлалтай гэнэ. Мөн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар ч шинж тэмдэггүйгээр халдвар тараах эрсдэлтэй ба одоогийн нөхцөл байдал зөвхөн мөсөн уулын орой байх магадлалтай гэж ДЭМБ-аас анхааруулжээ. 


Урт цагааны үйл ажиллагааг зогсооно

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг НИТХ-д хүргүүлэхээр боллоо. Тус барилга 1958 онд баригдаж, огт засвар хийгдээгүй ба НМХГ-аас 8 удаа насжилт дуусан гэх дүгнэлт гаргажээ. Гэвч Урт цагааны 210 гаруй түрээслэгч үйл ажиллагааг нь зогсоохыг эсэргүүцэж байна.


Мөсний баярыг цуцална 

Коронавирустэй холбоотойгоор 3/2-4-нд зохиогдох байсан мөсний баярыг цуцлахаар боллоо. Мөн Мөрөн хотын хүнс барааны зах, караоке, баарны үйл ажиллагааг 3/2 хүртэл зогсоосон юм. Учир нь, Хөвсгөлд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн ба шинжилгээний хариу өнөөдөр гарна.


Ши Жинпин бодит байдлыг хүлээн зөвшөөрөв 

Ерөнхийлөгч Ши Жинпин Хятадад нөхцөл байдал маш хүнд байгаа нь үнэн гэж мэдэгдлээ. Өчигдрийн байдлаар коронавирусийн халдвартай хүмүүсийн тоо 43100 болж, 1018 хүн нас баржээ.


Европ тив бүхэлдээ шуурганд өртөж байна

Их Британи, Ирланд, Польшийг дайран өнгөрсөн 150-250 км/ц хурдтай шуурга Романи, Испани зэрэг улсыг чиглэж байна. Шуурганы улмаас нийт 236 мянган айл цахилгаангүй болж, 200 орчим барилга сүйдэж, 3 хүн амь насаа алдсан юм.

Таны сонорт


Related image Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, зам даваа хаагдаж болзошгүй байна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр