Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 08:00 цагт эхэллээ.

Түүнийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээд байгаа юм. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайдын албаыг хашиж байхдаа Тавантолгойн ордтой холбоотой хууль бус шийдвэр гаргасан гэж буруутгаж байгаа.

М.Энхсайханыг өнгөрсөн сарын 23-нд шүүх хурлынх нь үеэр мөрдөн байцаалтын баримтыг олон нийтийн сүлжээгээр дэлгэсэн хэмээн буруутгаж цагдан хорьсон юм.

Эх сурвалж: udriintoim.mn