Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр нотлох баримт шинжлэх зэрэг үйл ажиллагаа  үргэлжилсэн юм.

М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар буруутган шүүж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хурал цагаатгах байр суурьтай оролцож байгаагаас гадна хэд хэдэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнийг гэрчээр оролцуулах нь зүйтэй гэдэг саналыг гаргажээ.

Тодруулбал, М.Энхсайхан болон түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат "Шүүх хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оруулцуулах ёстой хүсэлтээ өгсөн. Энэ хоёр хүн бол уг хэргийг гэрчлэх чухал хүмүүс. Мөн ҮАБЗ-ийн гишүүн А.Гансүх ч чухал гэрч байсан. Гэвч дахин шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ хэлсэн" хэмээв.

Эх сурвалж: udriintoim.mn