Бид тоймлоё, Та унш

2019.06.27 Пүрэв                                       22°C   2,657.07  Нүд бүрэлзэн улцайна

Чухлыг тоймлоё 


Монголд хар тамхи хэрэглэдэг 966 хүн байна

Манай улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 966 хүн байгаагийн 708 нь байнга хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Эдгээр иргэд ДОХ-ын халдваргүй ч тэмбүү, элэгний С вирустэй байгаа юм. 

Галууг дуурайж, хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр… 

Манай улс Орос, Хятадын дунд оршиж байгаатай холбоотойгоор цаашид хар тамхичдын тоо өсөх хандлагатай байгааг ЦЕГ-аас анхаарууллаа. Учир нь манай хөрш орнууд хар тамхи хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг байна. 

Хар тамхичид залуужиж байна 

Хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдын 86% нь 18-35 насныхан байгаа ба насанд хүрээгүй 9 хүүхэд шалгагдаж байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2017 онд 275 хүн холбогдсон бол 2018 онд 403 хүн холбогджээ.


Бензиний үнэ дахин буурна 

Наадмаас өмнө шатахууны үнийг ₮50-60-р бууруулна гэж УУХҮЯ-аас мэдэгдлээ. Учир нь 7-р сарын хилийн үнэ тн тутамдаа $40-50 буурах гэнэ. Мөн евро-5 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ба хэзээнээс нэвтрүүлэх нь тодорхойгүй ч эхний ээлжид төвийн бүс, Дархан, Эрдэнэтэд нэвтрүүлэх юм. Үнийн хувьд энгийн АИ-92 бензинээс ₮100-р үнэтэй байна. 


4 хүний аминаас үнэтэй тусгай зөвшөөрөл 

Эко Алтан заамрын буруутай үйл ажиллагаанаас болж 4 хүн амиа алдсан осол гараад 4 сарын хугацаа өнгөрсөн ч тус компаний тусгай зөвшөөрөлийг цуцлаагүй байна. Уг нь МХЕГ-аас ослын дүгнэлтийг УУХҮЯ-нд хүргүүлсэн ч зөвшөөрлийг нь цуцлах талаар дурдаагүй байна. Иймд холбогдох хуульд өөрчлөлт оруулж, УУХҮЯ-нд улсын байцаагчийн 5 эрх олговол тусгай зөвшөөрлийг шууд цуцлах эрхтэй болох гэнэ. 


Дүрвэгчийн үхэл дэлхий нийтийг цочирдууллаа

Америкийн хилийг давахаар ой 11 сартай охинтойгоо гол гаталж явсан Сальвадорын дүрвэгч эрийн үхэл Мексикийн хил дээрх дүрвэгчдийн байдал хүнд байгааг дэлхий нийтэд санууллаа. Талийгаач эхнэр охины хамт Америкт цагаачлах хүсэлтийнхээ хариуг Мексикийн хил дээр хүлээж байжээ. Гэвч Америк хүлээж авах хүмүүсийнхээ тоог бууруулж, дүрвэгчдийн хүсэлтэд хэзээ хариу өгөх нь тодорхойгүй байгаа юм. Ажиглагчид талийгаачдын зураг Америкийн дүрвэгчдийн хуульд өөрчлөлт ороход нөлөөлнө гэж үзжээ.


Европт 40 градус хүрч хална

Энэ 7 хоногт Европ тивд 300 жилийн дараах хамгийн халуун өдрүүд тохионо гэж цаг уур судлаачид анхаарууллаа. Европт зундаа дунджаар 22 градус хүрдэг бол энэ онд 42 градус хүрч халах гэнэ. Жнь: Энэ сард Парис, Лион зэрэг хотод 5-25 хоногийн турш 40 градус хүрэх магадлалтай байна. Хэт халалт нь дэлхийн дулаарлын томоохон жишээ ба нүүрс, газрын тос, байгалийн хийнээс болж дэлхий дулаарч байгаа юм.

Таны сонорт


Image result for tree icon Ургамлын тоосонцрын харшлаас сэргийлэх тухай.

Сэтгэх цаг


Image result for thinking icon Тэмээ ус уухгүйгээр хэр удаан амьдарч чадах вэ? 

/Өмнөх бодлогын хариу: Оройн хоол/

Өдрийн тойм Сошиал  


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр