Бид тоймлоё, Та унш

2019.07.03 Лхагва                                                     31°C   2,657.92  Нас ахар болно

Чухлыг тоймлоё 


Жуулчдыг багтаах зайгүй Цэнгэлдэх 

Энэ жилийн наадмын нээлтийг 10 мянга гаруй жуулчин үзэх хүсэлт гаргасан ч Төв цэнгэлдэх хүрээлэн ердөө 12 мянган хүний суудалтай юм. Иймд жуулчдад зориулсан шөнийн шоу болон бүсчилсэн наадмыг зохиохоор боллоо. 

Нээлт үзэж чадаагүй нь шөнийн шоуг зориорой  

Naadam night гэх шоуг 7/11-нд Паркад зохиох ба шоугаар наадмын нээлтэд багтсан бүхий л үзүүлбэр тоглолтыг жуулчдад зориулан дахин тоглоно. Шоуны хөтлөлт Англи хэлээр явагдах бөгөөд одоогоор тасалбарын үнэ тодорхойгүй байна. Харин Сарлагийн наадам, Боржигон наадам зэрэг бүсчилсэн наадмууд 8/20 хүртэл зохиогдоно. 

Жуулчдад зориулсан боловсон 00

Гадны жуулчид Монголын унаган байгалийг шагшин магтдаг ч 00-ын талаар таагүй сэтгэгдэлтэй байдаг нь үнэн. Тэгвэл салбар яамнаас жуулчид дайран өнгөрдөг Түлүүгийн даваа, Богд ууланд боловсон 00 байрлуулж эхлээд байна. Өнгөрсөн жил Хөвсгөл, Тэрэлж, Элсэн тасархайд боловсон 00 суурилуулсан юм.


Ажилладаг камертай автобуснууд    

УБ смарт карт компани ₮123 саяар нийтийн тээврийн бүх автобусыг камержууллаа. Камерын бичлэг 15 хоног хадгалагдах ба иргэд автобусанд эд зүйлээ алдсан тохиолдолд цагдаа болон автобус компанид хандан камер шүүлгэх боломжтой юм. Мөн 1-р эгнээгээр зорчсон, буудал дээр зогссон машиныг автобусны камераар баримтжуулан цагдаад мэдэгдэх гэнэ.


ТҮК-ийн ажилчдын гарыг амраах машин 

ТҮК-ийн ажилтнууд зам талбай угаах, цэвэрлэх зориулалттай 20 ш цэвэрлэгээний төхөөрөмжтэй боллоо. Уг төхөөрөмж нь хогийг шүүрдэх, хамах, соруулахаас гадна ус цацаж угаан, чийгшүүлдэг байна. Эдгээр төхөөрөмжийг бүртгэж номер олгосноор наадмаас өмнө үйлчилгээнд гаргах юм. Тус төхөөрөмж нь мото цагт 3.5 литр дизель түлш зарцуулдаг байна.


Хонг Конгийн жагсаал үймэн самуун боллоо 

Хамгаалалтын малгай өмсөн, маск зүүж төмөр турба барьсан жагсагчид парламентын ордны шилэн хаалгыг хагалж дотогш нэвтэрчээ. Улмаар ханан дээрх улс төрчдийн зургийг урж, шүршдэг будаг цацсан байна. Тэднийг цагдаа нар нулимс асгаруулагч ашиглан тараасан ба 50 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Жагсагчид Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг цуцлах, Хонг Конгийн дарга Кэрри Ламыг огцрохыг шаардаж байна.


Эрхүүд үер боллоо 

Сибир мужид орсон борооны улмаас Эрхүүд үер болж 12 хүн амиа алдаж 150 хүн эмнэлэгт хүргэгдэн, 9 хүн сураггүй болжээ. Мөн 30 мянган оршин суугч тоггүй болж, 800 тн ургац сүйдэж, 5000 мал живэх аюултай байна. Үүнээс гадна зарим голын усны түвшин 2 м нэмэгдэж тариалангийн талбайн ¼ нь усанд автжээ. Ийнхүү Сибирт нийт $17 саяын хохирол учирсан ба Эрхүүд онц байдал зарлаад байна.

Таны сонорт


Image result for smoking icon Тамхи татах нь хараагүй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Сэтгэх цаг


Image result for thinking icon Ямар тохиолдолд нэг дээр нэгийг нэмэхэд 2 гарахгүй вэ?  

/Өмнөх бодлогын хариу: Нүүрс/

Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр