Бид тоймлоё, Та унш


2018.10.23 Мягмар                                            7°C   2,564.24  Эд мал арвидна

Чухлыг тоймлоё


Хойдыг цөмийн зэвсгээс ангижруулахад Монгол оролцож магадгүй 

Учир нь, 2008 онд зогссон 6 талт хэлэлцээрийг үргэлжлүүлж Хойд Солонгостой найрсаг харилцаатай Монголыг хэлэлцээрт оруулах нь зүйтэй гэж Орос, Америкийн тал үзжээ. Одоогоор энэ асуудлыг Хятад, Орос, Хойд Солонгос дэмжсэн байна.  

Хэлэлцээрийн тухай товчхон:  

Орос, Хятад, Хойд болон Өмнөд Солонгос, Америк, Япон 2003 онд уг хэлэлцээрийг хийсэн. Энэ нь Хойдыг цөмийн зэвсгээс ангижруулах зорилготой ба цөмийн зэвсгээс татгалзсан тохиолдолд 2 цөмийн реактор барьж өгөн, Америкчууд аюулгүй байдлыг нь ханган бусад улс худалдаа, ЭЗ-н салбарт хамтарч ажиллана гэжээ.

Хэлэлцээрийн дүнд Хойдууд Юн Бон дахь цөмийн байгууламжаа нураасан байна. Гэвч Хойдын 2007 онд хөөргөсөн хиймэл дагуулыг Америк болон НҮБ цөмийн пуужин гэж үзэн хориг тавьснаар хэлэлцээр зогсжээ.

Улс орнуудын үүрэг

Америк - Ерөнхий зохицуулагч

Хойд - ЭЗ-н тусламж авах

Хятад - Дүрвэгчдийг нь эх орондоо оруулж, Хойдыг эрчим хүч, хоол хүнсээр хангах

Өмнөд Солонгос, Япон - Аюулгүй байдлаа хамгаалах, Солонгосын хойгийг энх тайван болгох

Орос - Зүүн өмнөд Азид нөлөөллөө бэхжүүлэх үүрэгтэй байна.


Би хүүхэд хамгаалагч төсөл хэрэгжлээ

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг СХД, БЗД-т эхний удаад хэрэгжүүлж, гэрээс сургууль, сургуулиас гэр хүртэлх замд иргэд эргүүлд гарах юм. Эдгээр дүүрэгт хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо сүүлийн 3 жил өсөж 2017, 2018 онд 264 хүүхэд алга болсноос 6 хүүхэд нь өнөөг хүртэл олдоогүй байна.


Т.Түвшинтулга бөмбөрцөгт нэрээ тамгаллаа

Унгарын Будапештэд болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий 2 дахь өдөр 61 кг-д зодоглосон Т.Түвшинтулга хүрэл медаль хүртэж медалийн салхийг хагаллаа. Ийнхүү манай улс чөлөөтийн ДАШТ-аас 31 дэх хүрэл медалиа хүртэж байна. Өнөөдөр эмэгтэй 65 кг-д Х.Болортуяа, 68 кг-д С.Батцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг Г.Наранчимэг нар барилдана.


Тайваньд галт тэрэг осолдож 18 хүн амиа алдлаа

Зорчигч тээврийн галт тэрэг замаас гарч 366 зорчигчийн 170 нь гэмтэн 18 нь амиа алджээ. Уг галт тэрэг дөнгөж 6 жил ашиглагдсан ба ямар нэг эвдрэлгүй байсан гэнэ. Албаныхан бүх зорчигчийг галт тэрэгнээс гаргасан бөгөөд одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.


Өндөр хурдны интернеттэй нөүтбүүк

Самсунг компани 1.7gb/сек хүртэл хурдны интернеттэй утасгүй LAN карт, 13.3 инчийн Full HD дэлгэц, Виндөүс 10 үйлдлийн систем, хурууны хээ уншигчтай нөүтбүүк бүтээлээ. Уг нөүтбүүк нь цагаан, саарал, цайвар ягаан, өнгөний сонголттой ба Micro SD-гээс 5 дахин хурдан Universal Flash Storage карттай юм. Хэзээнээс худалдаанд гарах нь тодорхойгүй ч $715-ын үнэтэй.

Таны сонорт


Өнөөдөр зүүн болон баруун аймгаар цас орж, цасан шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр