НАСА-ын TESS хиймэл дагуул нарны системтэй ойролцоо орших дэлхийгээс гурав дахин том гарагаас устай төстэй шингэх зүйл илрүүлжээ.

Сансар судлаачдын HD 21749b гэж нэрлэсэн уг гараг нь дэлхийгээс 53 гэрлэн жилийн зайд оршдог бөгөөд TESS хиймэл дагуулын илрүүлсэн гурав дахь гараг юм.

Гарагийн дагуул нь нар шиг халуун бөгөөд гарагийг 36 өдөрт нэг бүтэн тойрдог байна. Мөн уг гараг нь дагуултайгаа ойрхон оршдог тул 150 градусын халуун байдаг гэнэ. Гэвч энэ нь нарны системийн гаднах гарагуудаас харьцангуй сэрүүн гэсэн үг юм.

НАСА өнгөрсөн дөрөвдүгээр сард 200 мянга гаруй оддыг судлахаар TESS хиймэл дагуулыг илгээсэн бөгөөд хамгийн анх дэлхийгээс хоёр дахин том Пи Менсэ гэх гарагийг илрүүлсэн байна. Дараа нь хайлсан лаваас үүссэн байж болох чулуулаг гадаргуутай LHS 3884b гарагийг нээсэн юм.

Эх сурвалж: ABC, India