Бид тоймлоё, Та унш

2020.04.01 Лхагва

  3°C  2,776 Нас уртасна.

Чухлыг тоймлоё 

Нийслэлд  дөрвөн цэцэрлэгт хүрээлэн нэмэгдэнэ

Хотын захиргаанаас дөрвөн байршилд цэцэрлэгт хүрээлэн шинээр тохижуулж байгаагаа зарлав.  Тухайлбал, Хан-Уул дүүргийн Богдын цэцэрлэгт хүрээлэнд олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Баянзүрх дүүргийн, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах найман га газар буюу хуучнаар Хоккейн талбай байсан газрыг чөлөөлж, иж бүрэн спортын талбай, цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажил хийгдэж байна. Чингэлтэй дүүргийн  "Дипломат-95" айлын орон сууцны хойно байрлах 2000 м.кв талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг гүйцэтгэж эхэлжээ.   Сонгинохайрхан дүүргийн Тахилт орчимд дөрвөн га газар эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байгаа юм.

 

Төв талбай усан оргилууртай болно

Мөн Д.Сүхбаатарын талбайн урд байрлах Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар болжээ. Хонхтой гэдгээр нь олон нийт сайн мэдэх энэхүү хүрээлэн нь 1.6 га талбайг эзэлдэг байна.   Хотын захиргаанаас дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн иж бүрэн хүрээлэн байгуулах бөгөөд  үүнд 85 метр урт, 14 метрийн өргөнтэй аялгуут усан оргилуур, 800 ам.метрийн хэмжээтэй дугуйн зам, хоёр ариун цэврийн байгууламж багтаж байна.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.ГансэлэмБид хоёр сарын хугацаанд хийж, дуусгана гэсэн төлөвлөгөтэй, зураг төсөл гарч, санхүүжилт шийдэгдсэн. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд сүүлчийн 20-иод жилийн хугацаанд ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй юм билээ.  3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна. Тендер зарлахгүй, Нийслэл хот тохижилтын газар шууд гэрээ байгуулан ажиллах юм. Өмнө нь Хот тохижилтын газар Улсын Их дэлгүүрийн урд байрлах аялгуут усан оргилуурыг барьж байгуулж байсан туршлагатай” гэлээ.


 

Дахиад нэг чухал шийдвэр

Халдварын үеийн эдийн засгийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 30 мянган төгрөг болгохоор шийдвэрлэснээ танилцуулсан.  Гурван сарын хугацаанд хэрэгжих уг шийдвэр Монгол Улсын 18 хүртэлх насны 1.1 сая хүүхэд бүгдэд нь хамаарах юм. Үүнд нийт 34.2 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн Сангийн яам тооцсон бөгөөд нэмэлт 10,000 төгрөгийг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаан зогссонтой холбоотойгоор хэмнэгдсэн зардлаас гаргана гэж үзжээ.


 

Наро Банчэн: Дархлаа сайн байх нь сэтгэлзүйгээс их хамаардаг

Наро Банчэн хувилгааны VII дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв гэгээнтний мэндэлсэн өдөр тохиолоо. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад сургуульд суралцаж байгаа гэгээнтэн мэндэлсэн өдрөөрөө коронавирусын эсрэг аянд нэгдэж, хандив өргөлөө.  Наро Банчэн гэгээнтэн “Иргэн бүр хувийн сахилга баттай байж, заавар зөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагатай байна. Мөн энэ халдварт өвчинтэй тэмцэхэд дархлаа сайн байх ёстойг шинжлэх ухааны эрдэмтэд зөвлөж байна. Дархлаа сайн байх нь сэтгэл зүйгээс их хамааралтай. Тиймээс бид эрүүл хооллолт, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихээс гадна нөхцөл байдлыг ухаалгаар харж, гэр бүлдээ цагаа зориулан, бие биенээ энэрэн хайрлаж сэтгэлээ амар амгалан байлгах нь чухал байна” гэжээ.


  • ҮАБЗ гуравдугаар сарын 31-нд хуралдаж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулллаа. Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар багтсан байна.

 

Таны Сонорт 


Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувь бууруулахаар болжээ

Өдрийн тойм Статистик 


 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр