Бид тоймлоё, Та унш

2018.08.10 Баасан                                        20°C    2,455.50  Сүлд тэнэж одно


Өнөөдөр болох үйл явдал

  • Арсланг хамгаалах өдөр
  • Нүүдэлчин-Монгол наадам болно
  • Багшлах эрхийн шалгалт авна

Чухлыг тоймлоё


Худалдаачид МАН-ын байрны гадна хугацаагүй суулт хийнэ

Тэд ТҮЦ-г албадан нүүлгэж, ил задгай худалдааг хориглож буй Нийслэлийн шийдвэрийг эсэргүүцэж, 8/12-с Тусгаар тогтнолын ордны гадна хугацаагүй суулт хийнэ гэв.

Уриа лоозонгоос өлсгөлөн рүү

Эхний удаад уриа лоозонтой суух бөгөөд асуудал шийдвэрлэгдэхгүй бол өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэлээ.

Яагаад ТҮЦ-г нүүлгэх болов?

Хүний зам болон автобусны буудал дээр ТҮЦ байх нь зохимжгүй гэж Нийслэлийн удирдлагууд үзэж боломжит газрыг зааж өгөхөөр болсон. Гэвч ТҮЦ эрхлэгчид байршлаа өөрчлөхийг хүсээгүй учир албадан нүүлгэж эхэлсэн юм.

Тойм

Тэд 1/29-ны МАН-ын байрны гадна -23С хүйтэнд хагас нүцгэн жагсаж, энэ Даваа гарагт хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг АТГ-т өгч, МАН-д шаардлага хүргүүлсэн ч ТҮЦ-г нүүлгэх ажил үргэлжилсээр байгаа юм. Манай улсад 300 мянга гаруй худалдаачид үйл ажиллагаа явуулдаг байна.


ЕС эмзэг бүлгийнхэнтэй уулзлаа

ЕС гэр оронгүй, ядуу эмзэг бүлгийн хүмүүсийг нийгэмшүүлдэг Зөв амьдрах ухаан төвд зочиллоо. Энэ үеэр ЕС тэнд амьдарч буй иргэдийг ЭМ-ийн үзлэг, эмчилгээнд хамруулж, амьдрах орчны аюулгүй байдлыг хангахыг албаныханд үүрэг болгожээ. Мөн тус төвийн нийслэлээс авах ёстой ₮243 саяыг ирэх 7 хоногт ХНХЯ, нийслэлээс олгуулахаар болов.


Галзуу өвчин гарлаа

Дархан-Уул аймгийн малчин Б-н 2 үхрээс галзуу өвчин илэрч тодорхой бүсэд хөл хорио тогтоолоо. Нохой, чоно, хярс, үнэг нь галзуу өвчнийг тараах эх үүсвэр болдог гэнэ. Иймд малын гаралтай бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авахыг мэргэжилтнүүд санууллаа. Галзуу нь амьтнаас хүнд халдаж, мэдрэлийн хэт цочрол, саажих шинжээр илэрдэг “А” зэрэглэлийн зоонозын хурц халдварт өвчин юм.


Америк Оросын химийн зэвсгийн эсрэг хориг тавилаа

Оны эхэнд Оросын тагнуулчийг охины хамт сэтгэцэд нөлөөт Новичок гэх бодисоор хордуулсан. Үүнд Америк Оросыг буруутгаж хориг тавилаа. Хориг 8/22 хэрэгжиж Орос руу цэргийн зориулалттай технологи нийлүүлэхээ зогсоох гэнэ. Энэ нь Оросын ЭЗ-ийн 70%, ажлын байрны 40%-д сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүний хариуд Орос “Тэд утгагүй, хуурамч зүйлд буруутгаж байна. Америкийн хоригийг баяртайгаар хүлээн авцгаая” гэжээ.


НАСА нарыг хамгийн ойроос судална

Паркерын нарны хайгуулч” гэх хөлөг 69.2 мянган км/ц хурдтай ба нарны гадаргад 643 мянган км ойртох гэнэ. Энэхүү хөлөг нь нарыг 7 жилийн хугацаанд 7 удаа тойрохдоо нарны титэм, салхийг судлах юм. Нарны титэм нь 5537°C халуун байдаг ба энд үед хөлгийн хамгаалалтын бүрхүүл 1371°C халуун болох гэнэ.

Таны сонорт


 Цэцэрлэгийн бүртгэл дуусахад 13 хоног үлдлээ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр