Нидерландын Эрүүл мэндийн сайд Бруно Брөйнс парламентад ажлынхаа тайланг тавьж байгаад ухаан алдан унажээ. Тус улсад коронавирусийн халдвар авсан 2065 тохиолдол бүртгэгдсэнээс 63-95 насны 58 хүн нас барсан юм.

Брөйнсөөс парламентийн нэгэн гишүүн “Бусад улсууд хилээ хаагаад байхад манайх яагаад хааж болоогүй юм бэ?” гэж асуухад ухаан алдан унасан байна. Хэдийгээр Брөйнс тэр даруй ухаан орсон ч цаашид асуултад хариулах чадваргүй байсан тул амрахаар гэртээ харьжээ.

“Сүүлийн хэдэн хоногийн их ачаалалтай ажлын дараагаар бие минь суларч, сульдсаныг мэдэрч байсан. Одоо бие минь дээрдлээ. Гэртээ хариад орой эртлэн амрана. Тэгээд маргааш өглөө ажилдаа очих болно. Коронавирустай холбоотой хямралыг даван туулахын тулд ажиллах хэрэгтэй” хэмээн Брөйнс мэдэгджээ.

Р.Гэгээ